А2

А-2 ангиллаар оршин суух гадаадын иргэнийг урих тохиолдолд ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ хүснэ.

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХДЭЭ ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

  1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар БСШУСЯ-ны зөвшөөрөл
  2. Уригч төрийн байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газарыг тодорхойлох/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
  4. Засгийн газар хоорондын гэрээ /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/
  5. Паспортын хуулбар хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй
  6. Гэр бүлийн гишүүдтэй нь урих бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  7. Дараах Улсын гадаадын иргэн урих тохиолдолд Маягт-3 бөглөнө.
  8. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

Хүчинтэй хугацаа:
Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

Санамж:

  1. Гадаадын иргэнд олгогдсон визийн зөвшөөрлийн дугаарыг 93141010 утас руу 14:00-16:00 цагийн хооронд холбогдож паспортын дугаараар шүүлгэж мэдэх боломжтой.
  2. Уригч нь хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэл гаргасан бол тухайн газарт визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө манай Газарт гаргана.
  3. Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь 1 жилээс доошгүй байна.
  4. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суугч  тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор Гадаадын иргэн, Харьяатын газарт бүртгүүлнэ.

Гадаадын иргэнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг бүртгүүлэх үүргийг хүлээнэ.

Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улс, олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.

 

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Бүртгүүлэхийг хүссэн уригч аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тэдгээрийн хуулбар
  3. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар
  4. 3×4 хэмжээтэй цээж зураг 1 хувь

Маягт-2 мэдүүлгийн хуудас бөглөсөн байх

Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар байх гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах бөгөөд оршин суух зөвшөөрлийг үнэмлэх хэлбэрээр олгоно. Мөн түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааны нийлбэр тухайн жилд 180 хоногоос илүү байх тохиолдолд ирсэн зорилгодоо нийцсэн визтэй ирж оршин суух зөвшөөрөл авна.

Оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ Монгол Улсад орж ирснээс хойш 21 хоногийн дотор гаргана. Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд хугацаа дуусах өдрөөс шинэ хугацааг тоолно. Оршин суух үнэмлэх-ний сунгалт болон хаягийн өөрчлөлтийг тухайн үнэмлэх-ний ард талд нь бичилт хийнэ.

Оршин суух үнэмлэх хүсэгч 16-аас дээш насны гадаадын иргэн манай газарт өөрийн биеэр ирж үнэмлэх-ний фото зураг авахуулж хурууны хээ өгнө. 16 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгоход эгц урдаас авахуулсан, тод гарсан 3х4 хэмжээний фото зураг авч ирнэ.

  1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, БСШУСЯ-ны зөвшөөрсөн албан бичиг
  2. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  3. Засгийн газар хоорондын гэрээ /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/
  4. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  5. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  6. Паспорт түүний хуулбарын хамт
  7. Маягт-2 мэдүүлгийн хуудас, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг /Бүртгүүлсэн бол дахин бөглөх шаардлагагүй
  8. Гэр бүлийн гишүүдтэйгээ ирсэн бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  9. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй. Насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн хүүхдүүд 1 хувь цээж зураг, хурууны хээ өгөхгүй/
  10. Бичиг баримт бүрдүүлж буй хүний ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх.
  11. Оршин суух зөвшөөрлийн хураамж 77,700₮

Санамж:

Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ. Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авна.  Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.

Гарах-Орох Виз хүсэх

  1. Байгууллагын виз хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд виз олгох үндэслэл бүхий/
  2. Мэдүүлгийн хуудас  /Нэг, Хоёр болон Олон Удаагийн/
  1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, БСШУСЯ-ны зөвшөөрсөн албан бичиг
  2. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  3. Засгийн газар хоорондын гэрээ /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/
  4. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт
  5. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  6. Паспорт түүний хуулбарын хамт
  7. Маягт-2 мэдүүлгийн хуудас, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг /6 сараас дээш хугацаагаар сунгуулах, Паспорт солигдсон тохиолдолд бөглөнө/
  8. Гэр бүлийн гишүүдтэйгээ ирсэн бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  9. Бичиг баримт бүрдүүлж буй хүний ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх.
  10. Оршин суух зөвшөөрөл сунгуулах хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэх-ний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮/
  11. Дараах Улсын гадаадын иргэн байх тохиолдолд  Маягт-3 бөглөнө.

 

Санамж:

  • Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
  • Хилийн чандад байгаа гадаадын иргэний Оршин суух зөвшөөрлийг сунгах боломжгүй.
  • Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.

 

Гарах-Орох Виз хүсэх

  1. Байгууллагын виз хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд виз олгох үндэслэл бүхий/
  2. Мэдүүлгийн хуудас /Нэг, Хоёр болон Олон Удаагийн/
  1. Уригч Байгууллагын хасалт хийлгэх тухай албан бичиг
  2. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь/, хуулбарын хамт

Санамж:

  • Тухайн гадаадын иргэн хилийн чандад байх хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд Уригч байгууллага нөхөж хасалт хийлгэнэ.