Байгууллагын хэмжээнд тайлант хугацаанд 1121 өргөдөл, гомдол хүлээн авсан байна

Ирсэн өргөдөл, гомдлыг бүртгэлийн дэвтэр болон цахим бүртгэлд авч, бүртгэл-хяналтын карт хөтлөн удирдлагад танилцуулснаар харьяалах нэгжид шилжүүлсэн бөгөөд шийдвэрлэлтийн талаар бүртгэлд оруулж ажиллалаа.
Энэ онд ирсэн өргөдлөөс шийдвэрлэгдсэн 1096, шийдвэрлэх шатандаа 25 өргөдөл байна.
Засгийн газрын 11-11 төвөөр дамжин иргэдээс санал, мэдээлэл авах хүсэлт 21 ирснийг харьяалах нэгжид шилжүүлж, хариуг өгч ажилласан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны “Able Cloud” програмаар дамжин ирсэн өргөдөл, гомдол байхгүй болно.
Түүнчлэн ирсэн өргөдөл, гомдлын талаарх мэдээг байгууллагын цахим хуудсанд сар бүр байршуулж, олон нийтийг мэдээллээр хангаж ажиллалаа.