БУСАД

  1. Паспорт гээгдүүлсэн тохиолдолд хасалт хийлгэх албан бичиг, хувь хүн бол өргөдөл
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол түүний хуулбар /хувь хүнд хамаарахгүй/
  3. Тухайн гадаадын иргэний ЭСЯ-наас олгосон паспортыг олгох баримт бичиг /буцах үнэмлэх /
  4. Сонинд зарлуулсан тухай баримт

Хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, суралцагч, хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн нь эх орондоо нэг мөсөн буцах тохиолдолд оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө хасалт хийлгэнэ.

  1. Хасалт хийлгэх тухай албан бичиг, хувь хүн бол өргөдөл
  2. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь/
  3. Байгууллага хасалт хийлгэхдээ тухайн гадаадын иргэний явах өдрийг товлосон байх, эх орон руугаа буцах билетийн захиалгыг хийсэн байхыг анхааруулъя.
  1. Уригч байгууллагын /хүчинтэй/ визийг шилжүүлэхийг хүссэн албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол түүний хуулбар
  3. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
  4. Хүчинтэй визтэй хуучин паспорт, шинээр авсан паспортын эх хувь болон хуулбарын хамт
  5. Цээж зураг
  6. Визийн анкет
  1. Тодорхойлолт хүссэн албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар
  1. Оршин суух үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд дахин авах тухай байгууллагын албан хүсэлт
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол түүний хуулбар
  3. Паспорт
  4. Сонинд зарлуулсан бичиг
  5. Оршин суугаа хаяг өөрчлөгдсөн бол оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

Хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, суралцагч нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд урьж ирсэн байгууллагаас өөр байгууллагад шилжих тохиолдолд:

  1. Анх урьж ирсэн байгууллагаас шинэ байгууллагад шилжсэн тухай албан бичиг
  2. Шилжүүлэн авч буй байгууллагын албан хүсэлт
  3. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс шинээр ажиллуулах байгууллагад хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл олгосон албан бичиг
  4. Паспорт, оршин суух үнэмлэх түүний хуулбар
  5. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол түүний хуулбар
  6. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  7. Бүртгэлийн анкет