Бүгд найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны тэргүүн Бэнгү Тэтиктэй уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны тэргүүн Бэнгү Тэтик, гуравдугаар нарийн бичгийн дарга Ибрахим Шахин нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, хоёр орны иргэдийн шилжилт хөдөлгөөний чиглэлээр харилцан мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалтыг боловсронгүй болгох, харилцан туршлага солилцох чиглэлийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтанд, Гадаадын иргэн харьяатын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол, гадаад харилцааны мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, БНТУ-ын ЭСЯ-ны ажилтан З.Цэрэндулам нар оролцов.