New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ВИЗ СУНГАЛТ

ЭхлэлВИЗ СУНГАЛТ

Монгол  Улсад жуулчиллаар болон түр ирэгчээр ирсэн гадаадын иргэний визийн байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой.  Сунгалт хоорондын зай 6 сар байна.

Бүрдүүлэх бичиг баримт

Байгууллага:

  1. Уригч байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-2
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй бол орж ирсэн штампны хуулбар
  6. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх

Хувь хүн, Жуулчин:

  1. Уригч байгууллагын албан бичиг, Хувь хүн бол өргөдөл /визийг сунгах үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-2
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй бол орж ирсэн штампны хуулбар
  6. Жуулчны байгууллагаар дамжуулан хүсэлт гаргасан бол байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх

Визийн сунгалтыг ажлын 3 хоногт гаргана. 30 хоногийн сунгалтын хураамж 109.800 төгрөг байна.  Дэлгэрэнгүй задаргааг тэмдэгтийн хураамж цэснээс үзнэ үү.

Санамж:

  • Тухайн гадаадын иргэний визийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө виз сунгуулах хүсэлт гаргана.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт бүрдүүлэх, ярилцлага хийх

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар