ГАДААДЫН ИРГЭНИЙГ УРИГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

Гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хүлээнэ:

  1. Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнийг тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тус Газарт бүртгүүлэх
  2. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн хуанлийн 14 хоногийн дотор сумын Засаг даргын Тамгын газарт, эсвэл хорооны Засаг даргад хаягийн бүртгэл хийлгэх бөгөөд уг гадаадын иргэн оршин суугаа хаягаа өөрчилвөл анх бүртгүүлсэн газартаа мэдэгдэн хасалт хийлгэж, шилжин очсон сумын Засаг даргын Тамгын газарт, эсвэл хорооны Засаг даргад хуанлийн 14 хоногийн дотор хаягийн бүртгэл хийлгэх
  3. Засгийн газрын 2010 оны тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-д заасны дагуу албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн хүсэлтээ Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш хуанлийн 21 хоногийн дотор тус Газарт гаргах;
  4. Гадаадын иргэн Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах
  5. Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах