ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН НЭГЖИЙН ДАРГА НАР 2017 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр “2017 оны үр дүнгийн гэрээ”-г байгуулсан билээ. Уг үр дүнгийн гэрээнд 49 нийтлэг арга хэмжээ, 20 тусгай арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин, хугацааг тусгасан юм.

1

Байгууллагын даргын үр дүнгийн гэрээний холбогдох заалтуудтай уялдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын Харьяатын газрын дарга Б.Хатантуул, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах, Тамгын газрын дарга М.Төрбат нар 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр үр дүнгийн гэрээгээ байгууллаа. Газрын дарга нар урьдчилан тохиролцсоны дагуу 2 дугаар сарын 17-ны өдөрт багтаан нэгжийн албан хаагчидтайгаа ТАЗ-өөс баталсан загварын дагуу үр дүнгийн гэрээг байгуулах юм.

2

3

4

5

Дашрамд дурьдахад, 2017 онд салбарын яам “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан бол Гадаадын иргэн, харьяатын газар нь “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлж, энэ зорилтын хүрээнд 69 арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөөд байна.

6