New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 10 ДУГААР САРД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЭхлэлUncategorizedГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 10 ДУГААР САРД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
18
Nov
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 10 ДУГААР САРД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хавсралт

 

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 10 ДУГААР САРД

ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2016 оны 11 дүгээр сарын 01                                                        Улаанбаатар хот

 

Тус газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай, Хилийн боомтын тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудыг удирдлага болгон иргэдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч, 2016 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Үндсэн үйл ажиллагааны талаар

  • Виз, зөвшөөрлийн чиглэлээр

Тайлангийн хугацаанд түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суухаар ирэх иргэдэд 1260 визийн зөвшөөрөл, 1614 виз олгож, 407 байгууллагын 755 иргэний визийн зөвшөөрлийг Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт цахим шуудан, факсаар, хилийн боомтод виз олгох 86 байгууллагын 505 иргэний визийн зөвшөөрлийг хилийн боомт, бүсийн газруудад тус тус илгээлээ.

Гадаадын болон өөрийн орны иргэдээс хувийн журмаар гадаадын иргэнийг урих хүсэлтийг хянан 8 улсын 13 иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгосон байна.           

Төрийн захиргааны байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн 2214 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 2201 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 1989 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна. Статус нь өөрчлөгдсөн 26 иргэний ангилал сольж, 65 /давхардсан тоогоор/ аж ахуйн нэгж, байгууллагын 303 иргэнд хасалт хийсэн тухай болон виз, бүртгэлийн талаар тодорхойлолт олголоо.

Монгол Улсад түр ирэгчээр ирсэн 2037  иргэнийг бүртгэж, нутаг буцсан, статус өөрчлөгдсөн 2618 иргэний бүртгэлд хасалт хийж, Монгол Улсад 90 хүртэл хоногийн визтэй ирсэн, мөн визгүй зорчдог түр ирэгч иргэдээс тус улсад байх хугацааг сунгуулах хүсэлтийг хянан 353 иргэний хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан байна.

Тайлангийн хугацаанд цахим хэлбэртэй “Монгол Улсад оршин суух үнэмлэх” 2429 ширхэгийг шинээр хэвлэж, 2043 ширхэг үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгаж, 5 ширхэг үнэмлэхэд хаягийн хөдөлгөөний бичилт хийж, үйлчилгээний зааланд нийт 1056 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авсан байна.

  • Харьяатын чиглэлээр

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан харьяалалгүй 1, харьяатаас гарах хүсэлт гаргасан 250 иргэний хүсэлтийг  Ерөнхийлөгчийн Тамгын газарт, 6 иргэний хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлж, 63 иргэний хүсэлтийг хүлээн авч, 11 иргэний хүсэлтийг хянан, холбогдох байгууллагаас санал авах ажиллагааг хийлээ.

Мөн Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргасан 14 иргэний дутуу баримт бичгийг хамаарах Элчин сайдын яаманд мэдэгдэж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яаманд 7 иргэний харьяаллын талаарх лавлагааг 4 удаагийн албан бичгээр хүргүүлж, тухай бүр иргэний харьяаллын талаар цахимаар зөвлөгөө, мэдээллээр хангаж, “Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчтай ярилцлага хийх журам”-ын дагуу хүсэлт гаргасан 3 иргэнтэй ярилцага хийж, албажууллаа.

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах хүсэлт гаргасан Америкийн  Нэгдсэн Улсын гэр бүлд 1 хүүхдийг үрчлүүлэх шийдвэр гаргаж, Нидерландын Вант Улсын 1 гэр бүлийн хүсэлтийг хүлээн авч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат 1 хүүхдийн үрчлэгдсэний дараах тайланг хүлээн аваад байна.

Салбар, төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах хүсэлт гаргасан 2, зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргасан 5, нийт 7 төрийн бус байгууллагын асуудлыг “Мэргэжлийн зөвлөлийн хурал”-аар хэлэлцүүлж, 1 байгууллагад зөвшөөрөл олгож, 5 байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгаж, 1 төлөөлөгчийн газар нээн ажиллуулах хүсэлтийг түдгэлзүүлсэн.

  • Хяналт, шалгалтын чиглэлээр

“Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, түдгэлзүүлснийг хүчингүй болгох тухай журам”-ын төслийг боловсруулж, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа 1 иргэнд /Н-4 ангиллын/ оршин суух зөвшөөрлийг олгож, 1 иргэний Монгол Улсад нэвтрэх эрхийг сэргээсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Монгол Улсаас албадан гаргасан болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж, уригчид ногдуулсан торгуулийн мэдээг 2 удаа албан бичгээр, Монгол Улсад оршин сууж буй орогнол хүссэн гадаадын иргэдийн талаарх танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус хүргүүлж, 3 иргэнд Монгол Улсаас гарах сануулгыг биечлэн гардуулж гарсан эсэхэд хяналт тавьж ажиллалаа.

“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д заасны дагуу 1 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгуулах тухай хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, хэрэгжилт болон гүйцэтгэлд хяналт тавьж, нийслэлийн нутаг дэвсгэрт авто засвар, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийн арга хэмжээ авч, 5 иргэнийг албадан гаргалаа.

Түүнчлэн 20 орны 852 иргэний мэдээллийг Виз, зөвшөөрлийн газраас гаргасны дагуу хил нэвтрэлт, сургуулийн бүртгэл зэрэгтэй тулгах ажиллагаа явуулахад 935 иргэн хамрагдсанаас 1 иргэн зөрчилтэй нь тогтоогдлоо.

Хяналтын улсын байцаагчид Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн 11 улсын 26 иргэнийг шалган дүгнэлт бичиж, 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Газрын хэмжээнд зөрчил гаргасан 236 иргэн, 81 аж ахуйн нэгж, байгууллага /249 иргэн/, 3 уригч иргэн /3 иргэн/-д “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн дагуу 130 сая 752 мянган /130752000/ төгрөгийн торгууль ногдуулж, улсын төсөвт төвлөрүүллээ.

  • Шалган нэвтрүүлэх чиглэлээр

Иргэд харилцан зорчих талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр холбогдох хууль эрх зүйн актыг удирдлага болгон хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, олон улсын 10, хоёр талын байнгын болон улирлын ажиллагаатай 12, нийт 22 боомт ажиллаж, 129 орны 449515 зорчигч /орсон-219903, гарсан-229612/, 277002 тээврийн хэрэгсэл /орсон-138045, гарсан-138957/-ийг шалган нэвтрүүлж, хууль бусаар улсын хил нэвтрэхийг завдсан 10 зөрчил /гадаадаас-10, дотоодоос-0/, хил нэвтрэх эрхийн баримт бичгийн 318 зөрчил, хил үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн бүртгэлд авагдсан 49 хүнийг илрүүлж, 19 орны 276 иргэнийг орох чиглэлд хил нэвтрүүлэлгүй буцаасан.

Монгол, Оросын хилд олон улсын 4, хоёр талын ажиллагаатай 6 боомтоор, Монгол, Хятадын олон улсын 6, хоёр талын ажиллагаатай 6, нийт 12 боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, баримт бичгийн эрхийн 78, Буянт-Ухаа боомтоор гадаадаас хууль бусаар улсын хил нэвтэрсэн 9, баримт бичгийн 106, Цагааннуур боомтоор хууль бусаар хил нэвтэрсэн 1, баримт бичгийн эрхийн 134 зөрчлийг тус тус илрүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэлээ.

Хил үл нэвтрүүлэх иргэдийн мэдээллийн санд бүртгэгдсэн 5786 Монгол Улсын  иргэнд хяналт тавьж, хил нэвтэрсэн эсэх лавлагаа 752, саатуулах иргэдийн лавлагаа 12-ыг өгч ажиллалаа.

  • Албадан гаргах ажиллагааны чиглэлээр

“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 37 дугаар зүйлийг зөрчсөн нийт 7 улсын 38 иргэнийг газрын даргын тушаалын дагуу албадан гаргах ажиллагааг хийж, Монгол Улсаас албадан гаргасан болон насанд хүрээгүй 23 улсын 97 иргэнд бүртгэл, хасалт, 18 улсын 163 иргэнд хасалт хийж холбогдох материалыг бүрдүүлэн ажиллалаа. Хэн болох нь тогтоогдохгүй болон албадан гаргах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр нэр бүхий 7 иргэнийг шүүгчийн захирамжаар саатуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 266 дугаар зарлигаар баталсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журмын дагуу Монгол Улсаас албадан гаргасан гадаадын иргэд болон захиргааны арга хэмжээ авагдсан гадаадын иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг 14 хоног тутам буюу 2016 оны 9, 10 дугаар сард 09/783, 03/1307, 09/1964 дугаартай албан бичгээр,  албадан гаргасан гадаадын иргэний 2016 оны 09 дүгээр сарын мэдээг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/1308 дугаартай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус хүргүүллээ.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааны хүрээнд байгууллагын хийсэн ажлыг тайлагнах, хэвлэлийн бага хурлыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд E-immigration төслийн нээлт хийж, БНСУ-ын “Койка”-ын монгол дахь суурин төлөөлөгч болон төслийн гүйцэтгэгч “SysOne”-ны төслийн менежер удирдлагуудтай “Е-Immigration System” хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурлаа.

Ховд, Өлгий, Чойбалсангийн боомтыг шилэн кабелийн сүлжээнд холбохоор тооцоо, судалгааны ажлыг хийж, “Access point” төхөөрөмж ашиглан агаараар холбож, 2016 оны 09 дүгээр сард ашиглалтанд оруулаад байна. Гурван аймгийн боомтыг шилэн кабельд холбосноор сүлжээний хоцрогдол арилж, цагийн хязгаарлалтгүйгээр албаны дотоод сүлжээг ашиглах, “E-immigration” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “ISM” системд холбогдох боломжтой боллоо.

Уг төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэдийн болон хилийн шалган нэвтрүүлэх бүртгэлийн үйл ажиллагаанд шинээр “ISM” системийг бий болгон ашиглах, хилийн шалган нэвтрүүлэх болон гадаадын иргэний бүртгэлийн системийг нэгтгэснээр гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэнийг хоёр өөр газарт давхар бүртгэдэг байсныг болиуллаа. Үүний үр дүнд мэдээ тайлангийн зөрүүтэй байдал арилан, хилийн шалган нэвтрүүлэх болон гадаадын иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хувь хүний биометрик дата ашиглах болсноор бичиг баримт хуурамчаар ашиглах байдлыг таслан зогсоож, хяналт шалгалтын үйл ажиллагаа сайжирсан. Мөн хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/ -ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацаа хэмнэх, таних чадавх нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүллээ.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын дүрвэгсдийн асуудал хариуцсан Зүүн өмнөд Азийн захирал, Олон Улсын агаарын тээврийн мэдээллийн Sita компаний Ази номхон далайн бүсийн захирал, Rio Tinto компаний Оюу толгой төслийн ерөнхий менежер болон хүний нөөц, аялал жуулчлал хариуцсан менежер болон гадаадын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нартай газрын удирдлагууд уулзан, санал солилцлоо.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Монгол Улсын боомтуудын үйл ажиллагаа, Тагнуулын ерөнхий газарт хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээ мэдээллийг тогтоосон хугацаанд гарган, өдөр бүр 11 цагт шуурхай жижүүр Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын штаб, Тагнуулын ерөнхий газрын ерөнхий зохицуулагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй харилцан мэдээ, мэдээлэл солилцон ажиллалаа.

“Дүнжингарав” худалдааны төвд байрлах төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хяналтын улсын байцаагч нар тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллуулж, иргэдийг зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.

Хил хамгаалах ерөнхий газарт хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн баримт бичгийн зөрчлийн судалгааг хүргүүлж, хилийн боомтод саатуулагдсан иргэний хил нэвтрэх баримт бичгийг Прокурорын газарт болон Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын гадаад паспортын хэлтэст, хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын иргэний мэдээллийг Нийслэлийн Прокурорын газарт тус тус хүргүүллээ.

Гурав. Дотоод ажлын талаар

Тайлант хугацаанд газрын даргын баталсан 154 тушаал, үүнээс үндсэн үйл ажиллагаатай холбоотой 66, боловсон хүчин, хүний нөөцтэй холбоотой 88 тушаал гарсныг цахим хэлбэрээр бүртгэлжүүлэн, тушаалын нэгдсэн сан бүрдүүлж, 27 тушаалд хяналтын карт нээж, хариуцсан дарга, албан хаагчаар үүргийн биелэлтийг хангуулж, орон нутагт албан томилолтоор ажилласан 10 албан хаагчид томилолтын үнэмлэх олгож, бүртгэлжүүлэн ажиллалаа.

Мөн бичиг хэрэгт нийт 1568 албан бичиг ирснийг бүртгэлжүүлэн холбогдох албан хаагчдад хүлээлгэн өгч, хариутай албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж, 1268 албан бичиг боловсруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүллээ.

Байгууллагын 2016 оны аравдугаар сарын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавин, 2016 оны 9 дүгээр сард хийж гүйцэтгэсэн ажлын тайланг нэгтгэн, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/889 дүгээр албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тус байгууллагаас тусгах саналыг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 01/942 дугаар албан бичгээр Сангийн яаманд, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан зарим арга хэмжээнд өөрчлөлт оруулах тухай саналаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 01/1829 дүгээр албан бичгээр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт хийсэн үйл ажиллагааны биелэлтийг гаргаж, 2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 01/889 дугаар албан бичгээр, “Дэлхийн монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тус байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/2066 тоот албан бичгээр Хууль зүй, Дотоод хэргийн яаманд тус тус хүргүүллээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг тухай бүр гарган холбогдох албан тушаалтанд хүргүүлж ажиллаж байна.

Тайлант хугацаанд төв газарт 68 өргөдөл, /үүнээс албан хаагчдаас 45, иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас 23/ орон нутаг дахь газруудаас 35 өргөдөл, нийт 103 өргөдөл хүлээн авч, харьяалах газар, хэлтэст  шилжүүлнээс  18 өргөдөл шийдвэрлэлтийн шатандаа, бусад нь шийдвэрлэгдлээ.

3.1. Хууль, эрх зүйн чиглэлээр

Засгийн газрын 2010 оны 338 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”, мөн оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын төслийг боловсруулан, байгууллагын цахим хуудсанд санал авахаар байршууллаа.

Байгууллагын даргын тушаалаар батлагдсан дотогш чиглэсэн эрх зүйн актыг төрөлжүүлэн нэгтгэх, шинэчлэх болон шинээр эрх зүйн акт боловсруулан батлуулах ажлын хүрээнд ”Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын төслийг боловсруулж, байгууллагын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/80 дугаар тушаалаар батлан мөрдлөг болгон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан “Хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, эрх ашгийг нь хохироосон асуудлыг судлан, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ээс өгсөн үүрэг, даалгаврын дагуу тус байгууллагад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр  Хууль зүй, дотоод хэргийн яаманд www.battulga.moj.gov.mn цахим хаягаар хүргүүллээ.

3.2. Гадаад харилцааны чиглэлээр

Гадаад харилцааг хөгжүүлэх ажлын хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрвэгсдийн Дээд Комиссарын газрын Зүүн-Өмнөд Азийн бүсийн зохицуулагчийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, Sita компаний Ази-Номхон далайн бүсийн захирлыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны тэргүүн болон гуравдугаар нарийн бичгийн даргыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, “Е-Immigration System” системийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцохоор ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын “Kisca”, “SysOne”-ны төлөөлөгч бүхий 9 хүнийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын удирдлагууд хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дүрвэгсэдийн Асуудал Эрхлэх Дээд Комиссарын Газрын монгол дахь түр төлөөлөгчтэй уулзан, албан хаагчдыг Бүгд Найрамдах Филиппин улстай танилцах ажлыг зохион байгуулах талаар санал солилцлоо.

Байгууллагын гадаад харилцааны цахим шууданд 17 шуудан ирснийг хүлээн авч, тухай бүр зохих хариуг хүргүүлэн ажиллалаа.

3.3. Олон нийттэй харилцах чиглэлээр

Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд төрийн болон байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээлж, байгууллагын цахим хуудсыг шинэчлэх, мэдээ, мэдээллээр хангах чиглэлд анхаарч ажиллалаа.

Засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийлээ.

“Э-Иммигрэйшн” төслийг хүлээлцэх, Монгол Улсын хилийн хяналт, шалгалт, гадаадын иргэдийн бүртгэлийн “ISM” системийг олон нийтэд танилцуулах нээлтийн ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Монголын Үндэсний олон нийтийн телевизийн ММ агентлаг, ТВ5 телевиз, 25 дугаар суваг телевиз, Ийгл ТВ, НТВ, “Өнөөдөр” “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Монголын үнэн” сонин, Монцамэ агентлаг, www.news.mn, www.gogo.mn, www.ikon.mn, www.zaluu.com, www.itoim.mn зэрэг вэб сайтын 20 гаруй сэтгүүлч, сурвалжлагчид ирж, олон нийтэд сурталчиллаа.

 

3.4. Архив, албан хэрэг хөтлөлт, сан хөмрөгийн ажлын талаар

Байгууллагын архивт хадгалагдаж буй түр хадгалах хадгаламжийн нэгжийн хадгалах хугацаа дууссан, түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолгүй болсон 2001-2010 оны 7754 ширхэг хадгаламжийн нэгжийг Онцгой байдлын харьяа Аврах тусгай ангийн уурын зууханд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд устгах ажлыг зохион байгууллаа.

Архивын баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх ажлын төлөвлөгөөний дагуу 2004 оны нийт 41 баримтыг задалж, 250 хуудаснаас илүү гарсныг салгах, хуудас дугаарлах, дотоод товьёог үйлдэх, ашиглалтын болон баталгааны хуудсыг хавсаргах зэрэг ажлыг хийж, архивын өрөөний чийг, дулааныг хэмжих, баримт ашиглуулсан, түр олгосон талаар бүртгэл хөтлөх, бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авч буй эсэхэд хяналт тавин ажиллалаа.

Байгууллагын номын санг цэгцэлж, бүртгэлгүй байсан 600 гаруй ном, сэтгүүл, гарын авлагын бүртгэлийг хийж, 5 албан хаагчдад 7 хадгаламжийн нэгжээс 14 хуудас баримт хуулбарлан лавлагаа олголоо.

3.5. Хүний нөөц, сургалтын талаар

Төрийн захиргааны албан тушаалд 11, үйлчилгээний албан тушаалд 1, эгүүлэн томилсон 2, түр ажилд авсан 4, шилжүүлэн томилсон 20, дэвшүүлэн томилсон талаар 2, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн 4 албан хаагч тус тус томилогдон, төрийн захиргааны албанаас түр чөлөөлсөн 3, халагдсан 2, үйлчилгээний албан хаагч өөрийн хүсэлтээр хөдөлмөрийг гэрээг цуцалсан 2, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон 1, 5 албан хаагчид сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан тушаал тус тус гараад байна.

Төрийн үйлчилгээний 79 албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгож, 1 албан хаагчид хүнд нөхцөлийн нэмэгдлийг 10 хувиар бусад албан хаагчдын албан тушаалын болон холбогдох нэмэгдлийг тооцож гаргалаа.

Түүнчлэн 2 мэргэжилтний ар гэрийн байдлыг харгалзан мөнгөн тусламж, 2 албан хаагчид уналга, ачаа тээшний зардлын нөхөх төлбөр олгож, 1 албан тушаалтанд тэргүүн түшмэл-дөтгөөр зэрэг дэвийн нэмэгдлийн 30 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн 15 хувь олгохоор шийдвэрлэлээ.

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/87 дугаар тушаалаар Хүний нөөцийн сургалт, хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлын хэсэг хуралдан, уг ажлын хүрээнд нийт албан хаагчдаас сургалтын талаарх судалгааг авч, нэгтгэн гаргалаа.

Тус байгууллагад шинээр томилогдсон албан хаагчдад 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сургалт зохион байгуулж, хамрагдсан албан хаагчдаас шалгалтын талаар удирдлагад танилцууллаа.

Албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, дадлагажуулах, зорилгоор дотоод, гадаадын хэд хэдэн сургалтанд хамруулаад байна. Үүнд:

-Хууль сахиулахын их сургуулиас зохион байгуулж байгаа Захиргааны ерөнхий хуулиар сургагч багш бэлтгэх сургалтанд Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн 2 албан хаагч;

-Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан “Яамд, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт”-д Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, 3 мэргэжилтэн;

-Дүн шинжилгээ, мэдээллийн албаны дарга 2016 оны 10 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Сангийн яам, Jica төсөл, Монголын Үндэсний аудиторуудын холбооноос зохион байгуулсан Дотоод аудитын эрчимжүүлсэн сургалтад;

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны консулын ажилтнаар томилогдсон 1, Монгол Улсаас Хамтын нөхөрлөлийн Австрали Улсын Элчин сайдын яамны консулын ажилтнаар томилогдсон 1, виз, зөвшөөрлийн газарт томилогдсон 2, Тамгын газарт томилогдсон 1 албан хаагчид 2 өдрийн;

-Буянт-Ухаа дахь газрын шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга, агаарын тээвэрлэгч нар болон “Миат” ХХК-ний бүртгэлийн ажилтан нарт “Хил нэвтрэх эрхийн баримт бичиг” сэдвээр 1 өдрийн;

-Хойд бүс дэх газар нь Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамтай хамтран 2 цагийн сургалтыг Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтод 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, 48 албан хаагчийг;

-Баруун бүс дэх газарт шалган нэвтрүүлэх албаны мэргэжилтнээр томилогдсон 7 албан хаагчийг 2016 оны 10 дугаар сарын 20-25-ны хооронд тус тус сургалтанд хамрууллаа.

2016 оны 09 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Санрэмо хотноо Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон тус  улсын Хүмүүнлэгийн эрх зүйн олон улсын институтаас хамтран зохион байгуулсан 12 дахь удаагийн Шилжилт хөдөлгөөний олон улсын эрх зүйн сургалтад хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Тажикстан Улсын Душанбе хотноо 2016 оны 10 дугаар сарын 03-наас 28-ны өдрүүдэд “Хилийн менежментийн коллежийн “Манлайлал, хилийн удирдлага” сэдэвт сургалтад хойд бүс дэх газрын Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд зохиогдсон “Чөлөөт худалдааны бүсийн стратеги, бүтээн байгуулалт, менежмент” сэдэвт сургалтад Виз, зөвшөөрлийн газрын алхах мэргэжилтэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Нойда хотноо 2016 оны 10 дугаар сарын 03-наас 21-ний өдрүүдэд “Удирдах чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалтад Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэнг тус тус хамрууллаа.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд зохиогдох “Чөлөөт худалдааны бүсийн стратеги, бүтээн байгуулалт, менежмент” сэдэвт сургалтад Хойд бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагчийг, Тайландын Вант Улсын Хуа Хин хотноо зохиогдох “Олон Улсын хүмүүнлэгийн туслалцаа” сэдэвт семинарт Виз, зөвшөөрлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд оролцуулж байна.

Тус байгууллагад 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын их сургуулийн  багш доктор, профессор Ж.Баттогтох “Олон Улсын эрх зүй” сэдэвт хичээлийг зааж, 2016 оны 10 дугаар 07-ны өдөр мэдээллийн цагаар Хангамжийн хэлтсийн дарга “Захиргааны ерөнхий хууль”-иар, 2016 оны 10 дугаар 07-ны өдөр нийслэлийн Замын цагдаагийн газрын ажилтан “Жолоочийн зөрчлийн оноо тооцох талаар” танилцуулга мэдээлэл хийлээ.

 

3.6. Санхүү, хөрөнгө оруулалт, хангалт, үйлчилгээний ажлын талаар

Байгууллагын 2016 оны 09 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ болон төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн мэдээг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн бөгөөд 7,106,817.6 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 7,213,851.6 мянган төгрөгийн гүйцэтгэлтэй ажиллан, шилэн дансны мэдээллийг хугацаанд нь бүрэн байршууллаа.

“Төсвийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт зааснаар байгууллагын 3 дугаар улирлын санхүүгийн тайланг гаргаж, орон нутгуудын тайланг хүлээн авч, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй, хүн амын орлогын шимтгэлийн тайланг татварын хэлтэстэй тус тус тооцоо нийлж баталгаажуулсан.

Дорноговь аймаг дахь газрын 6 албан хаагч, Өмнөд бүс дэх газрын 4 албан хаагч, Зүүн бүс дэх газрын 2 албан хаагч, Хойд бүс дэх газрын 6 албан хаагч нийт 18 албан хаагчийн 5 жилийн урамшууллын нийт 193,710,205.00 сая төгрөгийг олгосон.

Орон нутгуудийн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, шийтгэвэрийн хуудасны тайлан, визийн хуудасны тайлан, маягтын тайланг хянаж, Виз, зөвшөөрлийн газраас визийн хуудасны тайлан, Албадан гаргах газар болон Хяналт шалгалтын газраас шийтгэврийн хуудасны тайланг тус тус хянаж нэгтгэн, үндсэн хөрөнгөөс 8 ширхэг автомашины актлах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Тэмдэгтийн хураамжийн дансанд /1320000052/ 334,946,286.77 сая төгрөг төвлөрүүлснээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст 333,935,312 сая төгрөг шилжүүллээ.

Төв газрын бичиг хэргийн хэрэгслийн, цэвэрлэгээний, гадна гэрэлтүүлгийн, цахилгааны утасны, дээврийн зэрэг засвар үйлчилгээнд нийт 2,627,400 төгрөгийн хангалт хийлээ. Мөн зарим автомашинуудад засвар үйлчилгээ, өвлийн дугуй, акумлятор  солих зэрэгт 1,338,000 төгрөг зарцуулан, аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор ослын тэмдэг, эмийн сан, галын хор, чирэгч, холбогч зэргийг 560,500 төгрөгөөр худалдан авч, дулаан гражны гэрээг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл Засгийн газрын болон Цагдаагийн ерөнхий газрын автобаазтай байгуулж, байгууллагын гадна талд 80 машины авто зогсоолыг хийлгэж дууссан.

Хойд бүс дэх газарт Nissan Patrol автомашиныг машин хүлээлцэх актаар хүлээлгэн өгч, ёслолын 72 ширхэг хувцас, Дорноговь аймаг дахь газарт 62 ширхэг ёслолын хувцас тус тус хүргүүллээ.

3.7. Мэдээллийн технологийн чиглэлээр

Онцгой нөхцөл байдал үүссэн үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмын төслийг боловсруулах “Үндэсний дата төв”, “Кибер аюулгүй байдлын газар”, “Архивын ерөнхий газар”, “Хил хамгаалах ерөнхий газар”, “Цагдаагийн ерөнхий газар”-ын ижил төстэй журамтай танилцан журмын төсөл боловсруулж, Мэдээлэл технологийн хэлтсийн инженерүүдээс санал авч нэгтгэж байна.

Зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэлийн “ISM” програмд түр шилжин ажиллах тухай А/31 дугаар тушаалын хэрэгжилтийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр илтгэх хуудсаар гарган газрын удирдлагад танилцуулан, “ISM” системд ажиллах талаар гарын авлага, сургалтын материалыг “Хөх Монгол Принтинг” ХХК-аар хэвлүүлээд байна.

“Э-иммигрэшн” төслийн хүрээнд хийгдэж буй “ISM” системийн хэвийн найдвартай ажиллагааг шалгаж, 1558 тестийг бэлтгэн 124 алдааг олж илрүүллээ.

 

3.8. Дүн шинжилгээ, аюулгүй байдал, мэдээллийн чиглэлээр

 

Тайлант хугацаанд дараах мэдээнүүдийг холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллалаа. Үүнд:

-Байгууллагын үндсэн үйл ажиллагааны 09 дүгээр сарын нэгтгэсэн мэдээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/938 дугаар албан бичгээр;

-Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын 2016 оны гуравдугаар улирлын мэдээг нэгтгэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/943 дугаар албан бичгээр;

-Хууль зүйн сайдын 2014 оны А/48 дугаар тушаалаар баталсан “Салбарын статистик мэдээллийг эрхлэн хөтлөх журам”-ын дагуу байгууллагын 09 дүгээр сарын статистик мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ, үнэлгээ хийн Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/933 дугаар албан бичгээр;

-Байгууллагын дотоод аудитын  гуравдугаар улирлын тайланг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12/1018 дугаар албан бичгээр;

-Үндэсний статистикийн хороонд 2016 оны гуравдугаар улиралд улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12/888 дугаар албан бичгээр, мөн оны эхний 9 сарын байдлаар улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/944 дүгээр албан бичгээр;

-Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 2016 оны 09 дүгээр сарын мэдээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал, жуулчлалын бодлого зохицуулалтын газарт, Монгол банкны Судалгаа, статистикийн газарт, Автотээврийн үндэсний төвд, Гадаад харилцааны яаманд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12/887 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Төв болон орон нутгийн нэгжийн дарга нарын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээнд дүн шинжилгээ хийж, ажил дүгнэх хуудсыг шинэчлэн холбогдох албан хаагчдад 10 дугаар сарын 12-ны өдөр дотоод сүлжээгээр хүргүүлж, 10 дугаар сарын ажлын үр дүнг дүгнэсэн үнэлгээнд дүн шинжилгээ, үнэлгээ хийж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Тайлант хугацаанд 1900-1882 утсанд холбогдсон 1761 иргэнд холбогдох мэдээллийг өгч, гадаадын болон өөрийн орны иргэдэд 4945 ширхэг виз, бүртгэлийн анкетын үйлчилгээ үзүүлсэн байна.

 

 

 

 

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР


    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар