New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагчид сургалтад хамрагдлаа

ЭхлэлМэдээЗөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагчид сургалтад хамрагдлаа
19
Jul
  • Нийтэлсэн
    admin
  • Ангилал

Монгол Улсын Их Хурлаас шинэчлэн батлагдсан “Зөрчлийн тухай хууль” болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-иуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Тээврийн прокурорын газар, Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газар хамтран дээрх хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар мэдлэг олгох нэгдсэн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын албан хаагчид болон “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 100 гаруй албан тушаалтнууд хамрагдсан юм.

Сургалтын явцад зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас шинээр гарсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар Сургалт судалгааны төвийн багш, хяналтын прокурор Г.Оюунболдоос асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явагдсан бөгөөд уг сургалт нь цаг үеэ олсон онцлог сургалт болсон байна.


    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар