New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийлээ

ЭхлэлХяналт, шалгалтИргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийлээ
04
11-р сар
Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийлээ

Гадаадын иргэн харьяатын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шалгалтын бүрэлдэхүүн Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгой гэх газарт байрлах “Тэн Хун” ХХК-ийн алтны уурхайд иргэдийн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

БНХАУ-ын “Тэнхун” ХХК, туслан гүйцэтгэгч “Жин да Вэй иэ” ХХКомпанийн нийт 62 иргэн шалгалтад хамрагдсанаас “Тэн Хун” ХХК-ийн нэр дээр 30 иргэн, гэрээгээр ажил гүйцэтгэгч “Жин да Вэй иэ” ХХК-ийн нэр дээр 32 иргэн тус бүр энэ оныг дуустал хугацаанд зохих зөвшөөрөлтэй буюу бичиг баримтын зөрчилгүй байсан.

Тус “Тэнхун” ХХК нь “Жин да Вэй иэ” ХХК-тай 2016.04.01-ний өдрөөс гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа ба тус компанитай байгуулсан гэрээний хуулбар, Монгол ажилчид /166/-ын нэрсийн жагсаалт, байгууллагын гэрчилгээ болон ашигт малтмалын зөвшөөрлийн хуулбар, татварын тодорхойлолтын хуулбар, тайлбар зэргийг гаргасан бичиг баримтын бүрдэл бүрэн хангагдсан байв.

Шалгалтын бүрэлдэхүүн Виз, зөвшөөрлийн газрын албан хаагчидтай газар дээр нь утсаар холбогдож, холбогдох баримт бичгийн болон тоон мэдээллийг авч тулган нэгтгэж шуурхай ажиллалаа.

Гадаадын иргэн харьяатын газрын Хяналт шалгалтын газарт улирлын онцлогоос хамааран иргэд олон нийтээс сард дунджаар 20 орчим өргөдөл гомдол ирдэг бөгөөд өргөдөл гомдлын мөрөөр сардаа 10 орчим хяналт шалгалтыг зохион байгуулан ажилладаг.


    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар