Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээ

Тус байгууллагад 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 95 өргөдөл хүлээн авч, бүртгэлжүүлэн, харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 87 өргөдөл шийдвэрлэж, 17 өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа явж байна. Үүнд:

  • Ерөнхий газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан хаагчдаас 39
  • Орон нутаг дахь газруудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан хаагчдаас 57

Мөн Засгийн газрын 11-11 төвөөр дамжин иргэдээс өргөдөл, гомдол, санал, мэдээлэл авах хүсэлт 5 ирсэнийг холбогдох газар, хэлтэст дамжуулан хариулт өгч ажилласан.