Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт 2016 оны эхний хагас жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт 2016 оны 06 дугаар сарын 15 /эхний хагас жил/-ны байдлаар нийт 653 өргөдөл, гомдол хүлээн авч, бүртгэлжүүлэн, харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 629 өргөдөл, гомдол шийдвэрлэж, 24 өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа явж байна. Үүнд:

  • Ерөнхий газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан хаагчдаас 273
  • Орон нутаг дахь газруудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан хаагчдаас 380

Мөн Засгийн газрын 11-11 төвөөр дамжин иргэдээс санал, мэдээлэл авах хүсэлт 12 ирснийг холбогдох газар, хэлтэст дамжуулан хариулт өгч ажилласан.