Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт II улиралд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь 2016 оны 06 дугаар сарын 15 /хоёрдугаар улирал/-ны байдлаар нийт 307 өргөдөл, гомдол хүлээн авч, бүртгэлжүүлэн, харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 283 өргөдөл, гомдол шийдвэрлэж, 24 өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа явж байна. Үүнд:

  • Ерөнхий газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан хаагчдаас 147
  • Орон нутаг дахь газруудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан хаагчдаас 160

Мөн Засгийн газрын 11-11 төвөөр дамжин иргэдээс санал, мэдээлэл авах хүсэлт 5 ирснийг холбогдох газар, хэлтэст дамжуулан хариулт өгч ажилласан.