Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт дөрөвдүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 110 өргөдөл, гомдол хүлээн авч, бүртгэлжүүлэн, харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 78 өргөдөл, гомдол шийдвэрлэж, 32 өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа явж байна. Үүнд:

  • Ерөнхий газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан хаагчдаас 54
  • Орон нутаг дахь газруудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан хаагчдаас 56

Мөн Засгийн газрын 11-11 төвөөр дамжин иргэдээс санал, мэдээлэл авах хүсэлт хоёр ирснийг холбогдох газар, хэлтэст шилжүүлж, хариулт өгч ажилласан.