Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын I улиралд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт 2016 оны 03 дугаар сарын 25 /нэгдүгээр улирал/-ны байдлаар нийт 353 өргөдөл, гомдол хүлээн авч, бүртгэлжүүлэн, харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 335 өргөдөл, гомдол шийдвэрлэж, 18 өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа явж байна. Үүнд:

  • Ерөнхий газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан хаагчдаас 161
  • Орон нутаг дахь газруудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан хаагчдаас 192

Мөн Засгийн газрын 11-11 төвөөр дамжин иргэдээс санал, мэдээлэл авах хүсэлт 7 ирснийг холбогдох газар, хэлтэст дамжуулан хариулт өгч ажилласан.