New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын 2016 оны эхний хагас жилийн хяналт, шалгалтын дүн

ЭхлэлХяналт, шалгалтИргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын 2016 оны эхний хагас жилийн хяналт, шалгалтын дүн
24
6-р сар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын 2016 оны эхний хагас жилийн хяналт, шалгалтын дүн
Хяналт, шалгалт Илрүүлсэн зөрчил Шалгалтад хамрагдсан хугацаа
1 Авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 107 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байсан 3 улсын 228 гадаадын иргэн хамрагдсан байна. Шалгалтаар оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн 37 иргэнд захиргааны шийтгэл ногдуулж, 6 иргэнийг албадан гаргасан. I сар
2

Зөрчил гаргасан БНСВУ-ын 21 иргэнийг олж илрүүлсэн байна.

Үүнээс захиргааны шийтгэл ногдуулж албадан гаргасан 3 иргэн, захиргааны шийтгэл ногдуулж, хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулсан 12 иргэн байна. II сар
3 Улаанбаатар хотын хэмжээнд хяналт, шалгалтад  3422 гадаадын иргэн хамрагдснаас оршин суух зөвшөөрөлтэй 3201 иргэн хамрагдсан байна. Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 115 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан.  III сар
4 Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 28 аж ахуйн нэгж, байгууллагын 28 гадаадын иргэн хамрагдсан байна. Зөрчил илрээгүй байна IV сар
5

Шалгалтын хүрээнд нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 58 аж ахуйн нэгж, байгууллагын 11 улсын 113 гадаадын иргэн хамрагдсан байна.

 

Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 9, БНКирУ-ын 3 иргэнд захиргааны шийтгэл ногдуулж Монгол Улсаас албадан гаргасан. V сар
6 Дэд бүтцийн чиглээр үйл ажиллагаа явуулж буй 8 аж ахуйн нэгж, байгууллагын 1 улсын 531 гадаадын иргэн хамрагдсан байна. Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан 2  иргэн, захиргааны шийтгэл ногдуулж Монгол Улсаас албадан гаргасан мөн 4 иргэнд торгуулын арга хэмжээ авсан байна. VI сар

    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар