Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

Сонгон шалгаруулалтын зорилго нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.
• Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”,
• Бүртгүүлэх иргэд нь Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд тавьсан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-тай танилцсан байна.

Хоёр. БҮРТГЭЛ, БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 3 дугаар давхарт 301 тоот өрөөнд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд холбогдох материалтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Иргэд бүртгүүлэхдээ тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв өгч, товчилсон нэр, томъёо хэрэглэхгүй байна.
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн тулгалт хийн шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
Сонгон шалгаруулалтыг доорх байдлаар зохион байгуулна:
1. Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/
2. Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтад орно/
3. Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/
Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн иргэний цахим үнэмлэхтэйгээ ирнэ.

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

Бүртгүүлэх иргэн холбогдох журамтай танилцсан байх бөгөөд хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
• Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл /иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны, хэдэн сард, хаана, ямар байгууллага, ажлын байранд өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ/;
• Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
• Иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт;
• “4х6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ын эх, хуулбарын хамт.

Жич: Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын даргын орон тоонд ажиллах хүсэлтэй иргэн Төрийн албаны зөвлөлийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 9314-1005 дугаарын утсаар 08.30-17.00 цагийн хооронд салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Дуламжавтай холбогдож, мэдээлэл авч болно.

Тав. АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын даргын ажлын байрны шаардлага:

 

 

 

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Магистрын зэрэгтэй Бакалавр
Мэргэжил Инженер, эрх зүйч
Мэргэшил Төрийн удирдлагын сургалтад хамрагдсан байх
Туршлага Төрийн албанд 10 жил, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;

Мэдээллийн технологийн чиглэлээр ажилласан туршлагатай, мэргэшсэн байх.

Төрийн албаны удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх.
Ур чадвар –   Хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх;

–   Аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд байгууллагын удирдлагыг шаардлагатай зөвлөгөө өгөх, мэдээллээр шуурхай хангах;

–   Удирдан зохион байгуулах чадвартай байх;

–   Компютерийн өргөн хэрэглээний програм, орчин үеийн дэвшилтэт/smart/ технологийг ашиглах, нэвтрүүлэх, нээлттэй эхийн системийг ашиглах, дотоод, гадаад сүлжээнээс мэдээлэл авч, илгээх чадвартай байх;

–   Бизнес болон стратеги зорилгоо тодорхойлох, хүрэх арга, технологи боловсруулах, чадвартай байх.

Тусгай шаардлага Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих,

Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

Сонгон шалгаруулалтад орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтын хүрээнд бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү. Үүнд:

  1. Монгол Улсын Үндсэн хууль,
  2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль,
  3. Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль,
  4. Монгол Улсын Их Хурлын тухай хууль,
  5. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
  6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,
  7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,
  8. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль,
  9. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль,
  10. Төрийн албаны тухай хууль,
  11. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль
  12. Төрийн албан ёсны хэлний тухай хууль,
  13. Төрийн нууцын тухай хууль,
  14. Авлигын эсрэг хууль,
  15. Төрийн хяналт шалгалтын тухай хууль,
  16. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,
  17. Хөдөлмөрийн тухай хууль,
  18. Захиргааны хариуцлагын тухай хууль,
  19. Иргэний хууль
  20. Эргүүгийн хууль
  21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,
  22. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль,
  23. Байгууллагын нууцын тухай
  24. Татварын ерөнхий хууль,
  25. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,
  26. Нийгмийн даатгалын тухай хууль,
  27. Нийгмийн халамжийн тухай хууль,
  28. Хувь хүний нууцын тухай
  29. Байгаль орчныг хамгаалах тухай хууль,
  30. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль,
  31. Шилэн дансны тухай хууль,
  32. Архивын тухай хууль,
  33. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,
  34. Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого,
  35. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль
  36. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай
  37. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
  38. Төсвийн тухай хууль
  39. Төсвийн тогтвортой байдлын тухай
  40. Сонгуулийн тухай хууль /Бүх шатны сонгуулийн хуулиудаас /
  41. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.
  42. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм
  43. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
  44. Соёлын өвийн тухай хууль
  45. Соёлын өвийг хамгаалах тухай хууль
  46. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
  47. Цагдаагийн албаны тухай хууль
  48. Эрүүгийн байцаан шийтгэх хууль
  49. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль
  50. Тахарын албаны тухай хууль
  51. Шүүх эрх мэдэл, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль
  52. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль
  53. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль