New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫГ СЭРГЭЭН ТОГТООХОД

ЭхлэлМОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫГ СЭРГЭЭН ТОГТООХОД
Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагчийн бүрдүүлэх бичиг баримт
д/д Бүрдүүлэх бичиг баримт Тавигдах шаардлага
1. өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох шалтгаан, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой тусгана);
  • хамгийн      эхний      мөрөнд      Монгол      Улсын Ерөнхийлөгч танаа /овог, нэрийг бичнэ/, дараагийн мөрөнд …… оны …… дугаар сарын /аймаг, сум, дүүрэг/, тэрний дараагийн мөрөнд өргөдлийн утгыг бичнэ, тэгээд өргөдлийнхөө агуулгыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичнэ, эцэст нь оршин сууж байгаа хаяг, аль улсын харьяат, өөрийн овог нэр, холбогдох утас, е мэйл хаяг зэргийг бичээд өөрийн  гарын үсгийг зурж баталгаажуулна.
  • өргөдлөө   компьютерээр   бичсэн   бол   эцэст   нь өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.

Тухайлбал;

Монгол Улсын Ерөнхийлөгч /овог нэрийг бичнэ/ танаа

…. оны …дугаар/дүгээр сарын

… –ны/ний өдөр                                         Улаанбаатар хот

 

                                  Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох

                                             өргөдөл гаргах нь:                            

 

Өргөдлийн агуулга

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох шалтгаан, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой бөгөөд төрснөөс эхлээд өнөөг хүртэлх мэдээллийг он, сар, өдрийн дэс дараалал алдахгүйгээр нэг бүрчлэн бичнэ.

 

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох

хүсэлт гаргасан:                 /хүсэлт гаргагчийн оршин

                                             суугаа хаяг, аль улсын харьяат,

                                             овог нэр, холбогдох утас, е мэйл

                                             хаяг  зэргийг дэлгэрэнгүй бичнэ/

 

………………………                      /…. ………………….…/

       (гарын үсэг)                         (паспортад бичигдсэн

                                                      овог нэр)            

2. гурван үеийн намтар (өөрийн,  эхнэр/нөхөр/, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн намтар орно);
  • өвөг  эцэг,  эмэг  эх,  эцэг  эх,  өөрийн болон  эхнэр /нөхөр/-ийн намтар орно, намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа бичиж, эцэст нь өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.
  • хамгийн  эхний мөрөнд тэр овогтой тэрний миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг эмэг эхийн, 2-т эцэг эхийн, 3-т өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн намтарыг төрснөөс эхлээд одоог хүртэлх амьдралыг он, сар, өдрийн дэс дарааллаар нь нэг бүрчлэн бичиж, эцэст нь гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн тэрний тэр гээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.

Тухайлбал, 

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагч …(аль улсын харьяат болох, овог, эцэг эхийн нэр бичнэ) миний гурван үеийн намтар    

 

…. оны …дугаар/дүгээр сарын

… –ны/ний өдөр                                         Улаанбаатар хот

Нэг. …(Аль улсын харьяат болох өөрийн овог нэр бичнэ)-ны/ний  миний өвөг эцэг, эмэг эхийн намтар   

1.1. Миний өвөг эцэг …(овог нэр бичнэ)-ны/ний намтар 

1.2. Миний эмэг эх …(овог нэр бичнэ)-ны/ний намтар 

Хоёр. …(Аль улсын харьяат болох өөрийн овог нэр бичнэ)-ны/ний миний эцэг, эхийн намтар   

2.1. Миний эцэг …(овог нэр бичнэ)-ны/ний намтар

2.2. Миний эх …(овог нэр бичнэ)-ны/ний намтар

Гурав. Миний өөрийн намтар

1.1.                 …(Овог нэр бичнэ)-ны/ний  миний намтар

1.2.                …(Овог нэр бичнэ)-ны/ний миний эхнэр/нөхөр …(овог нэр бичнэ)-ны/ний намтар.

Тухайлбал,

3.1. Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагч …(овог, эцэг эх, өөрийн нэр бичнэ)-ны/ний миний намтар

…. оны …дугаар/дүгээр сарын

… -ны/ний өдөр                                Улаанбаатар хот

Намтрын агуулга

Аль улсын ямар нэртэй газар төрж өссөн, ямар цэцэрлэгт хүмүүжсэн,  хаана, ямар сургуулийг хэдээс хэдэн онд суралцаж төгссөн, ямар мэргэжилтэй, хаана ямар байгууллагад хэдээс хэдэн онд ямар ажил хийж байсан , одоо ямар ажил хийж байгаа болон гэрлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садан, боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон ам бүлийн талаар нэг бүрчлэн төрснөөс эхлээд өнөөг хүртэлх мэдээллийг он, сар, өдрийн дэс дараалал алдахгүйгээр нэг бүрчлэн бичнэ.

Гурван үеийн намтраа 

үнэн зөв бичсэн:                            /хүсэлт гаргагчийн оршин

                                              суугаа хаяг, аль улсын харьяат,

                                             овог нэр, холбогдох утас, е мэйл

                                             хаяг  зэргийг дэлгэрэнгүй бичнэ/

 

………………………                      /…. ………………….…/

       (гарын үсэг)                         (паспортад бичигдсэн

                                                      овог нэр)  

3. мэдүүлгийн хуудас
  • Монгол    Улсын    иргэний     харьяаллаа    сэргээн тогтоолгох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас бөглөнө.
4. Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар;
  • Нүүрэн   тал   болон   хүчинтэй    хугацааны    хамт хуулбарлан нотариатаар гэрчлүүлсэн байна.
5. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • иргэний бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна.
6. гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • гэрлэлтийн       гэрчилгээ        болон        холбогдох шийдвэрийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
7. эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий тохиролцоог нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Монгол   Улсын   Ерөнхийлөгч   танаа   гээд  /овог, нэрийг бичнэ/ тэгээд эцэг, эх /иргэний харьяалал, овог, нэр бичнэ/ нарын харилцан тохиролцоо гээд насанд хүрээгүй хүүхдийн хамт Монгол Улсын харьяат болох тухайгаа тодорхой дэлгэрэнгүй бичнэ.
8. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний  бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Монгол   Улсын   Ерөнхийлөгч   танаа   гээд  /овог, нэрийг бичнэ/ өөрийн /иргэний харьяалал, овог, нэр бичнэ/ эцэг, эхийн хамт Монгол Улсын харьяат болох тухайгаа тодорхой дэлгэрэнгүй бичиж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
9. сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт  
10. сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн                /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт
  • сэтгэцийн  эрүүл  мэндийн  болон  халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв байгууллагын тодорхойлолт орно.
11. хууль ёсны амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох зохих баримт бичиг:- байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

-хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаарх банк, татварын байгууллагын тодорхойлолт, байгууллагын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

– үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

– амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох бусад

  • байгууллага,     аж      ахуйн      нэгжээс      гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаарх банк, татварын байгууллагын тодорхойлолт, байгууллагын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох бусад
12. оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаяг, ам бүлийн)
  • хаяг, ам бүлийн тодорхойлолт орно.
13. гэрэл зураг 3 хувь
  • хүсэлт  гаргагч  нарын  4х6   см   хэмжээтэй   зураг байна.
14. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  •  хүсэлт   гаргагч   нар  улсын  тэмдэгтийн  хураамж 60000₮ төлсөн байна.

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас 

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар