“Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага” –ыг тараав

11Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын салбар нэгжүүдэд ажиллаж буй албан хаагчдад 400 гаруй ширхэг “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ыг тараав. Уг гарын авлагад мэдүүлгээ хаана бүртгүүлэх, мэдүүлэг гаргагчийн үүрэг,  хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар хэрхэн бүртгэх талаар заавар, зөвлөлгөөг тусгасан аж.