ТАНИЛЦУУЛГА

Байгууллагын талаар товч Гадаадын иргэдийн асуудлыг эрхлэх талаар анх 1924 онд Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын захиргаанд гадаадын иргэдийн бүртгэлийн хэлтсийг, 1994 онд Засгийн газрын 107 дугаар тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх зөвлөлийг Хууль зүйн сайдын дэргэд байгуулж, улмаар Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон өргөжсөн.

Улмаар “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын газрын орон тооны хязгаар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/17 дугаар тушаалаар “Байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоо”, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалаар орон нутаг дахь нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог тус тус  баталжээ.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-аар Монгол Улсын Хилийн тухай хуулийг шинэчлэн баталснаар Гадаадын иргэн, харьяатын газрын Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/24 тоот  ” Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын   бүтцийн өөрчлөлтийн хөтөлбар, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” тушаалаар тус байгууллагын үйл ажиллагааны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

Өнөөдөр тус байгууллага нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай, Хяналт  шалгалтын тухай  болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд:

  • Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах хувийн урилга олгох, гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх;
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • Иргэний харьяалал, цагаачлал, гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх;
  • Гадаадын иргэдийн хяналт, виз, визийн зөвшөөрлийн болон улсын хил нэвтэрсэн гадаадын иргэдийн  бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, хөтлөх;
  • Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлж байна.