Тендерийн урилга

 

Огноо: 2015-07-28

Тендер шалгаруулалтын нэр: Бүртгэл хяналтын мэдээллийн сүлжээнд сансарын                                                                                             холболтын үйлчилгээ үзүүлэх

                        Тендер шалгаруулалтын дугаар: Т-15-07-28/НТШ-2

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар  нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хилийн боомтоор нэвтэрсэн иргэдийн бүртгэл, хяналтын мэдээллийн сүлжээнд сансарын холболтын үйлчилгээ үзүүлэх битүүмжилсэн тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000.00 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн саналыг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цаг-аас өмнө /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар-302 Утас: 88 03 08 42/ ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан  2015 оны 08 дугаар сарын 31-нийөдрийн 10 цаг 10 минут-д нээнэ.

Гадаан иргэд тендерт оролцох эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

            Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн дэнж

            Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

            Утас:88 03 08 42