ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, хугацааг сунгах, татан буулгахад Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

Тус салбар, төлөөлөгчийн газрыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газар 60 хоногийн дотор холбогдох байгууллагуудаас санал авч, Удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж мэдэгдэнэ.

Санамж:

  1. Мэргэжилтэн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу хийсэн ажлын болон санхүүгийн тайланг  Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5-р бүлгийн 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хүлээж авна.
  2. Халамжийн, боловсролын, шашны эсвэл эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  3. Салбар төлөөлөгчийн газарт анх удаа олгох Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа нэг жил байна.
  4. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгах бөгөөд Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хураамж төлсөн баримтыг үндэслэн зөвшөөрлийн гэрчилгээг олгоно.