New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

Хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний талаарх мэдээлэл /2016 оны эхний хагас жил/

ЭхлэлХяналт, шалгалтХяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний талаарх мэдээлэл /2016 оны эхний хагас жил/
24
6-р сар
Хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний талаарх мэдээлэл /2016 оны эхний хагас жил/

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын 2016 оны эхний хагас жилд хийсэн хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцана уу.

Дээрх хугацаанд оршин суух зөвшөөрлийн болон визийн хугацаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг шалтгаанаар нийт 25 улсын 313 гадаадын иргэнийг албадан гаргах зорилгоор хяналтын улсын байцаагчийн 110 удаагийн дүгнэлт үйлдэж Монгол Улсаас албадан гаргасан байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 5 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгуулах тухай хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, хэрэгжилт болон гүйцэтгэлд хяналт тавин ажилласан болно.
Тайлангийн хугацаанд холбогдох байгууллагын саналыг үндэслэн гадаадын 23 иргэнд Монгол Улсаас гарах сануулгыг биечлэн гардуулж гарсан эсэхэд хяналт тавьж ажиллалаа.


    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар