New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ

ЭхлэлГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ
  1. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны үрчлэлтийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргана.
  2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг, эхийн материалыг магадлан шалгаж, судалгаанд орсон хүүхдийг албан ёсны итгэмжлэгдсэн байгууллагаар дамжуулж санал болгон, үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг, эх зөвшөөрсөн тохиолдолд саналаа Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох материалын хамт ирүүлнэ.
  3.  Гадаадын иргэн, харьяатын газар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналыг үндэслэн 30 хоногийн дотор эцэг, эх, итгэмжлэгдсэн байгууллагын албан ёсны төлөөлөлтэй ярилцлага хийж, ярилцлагын дүгнэлтийг үндэслэн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хүүхэд үрчлүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
  4. Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах зөвшөөрөл авсан гадаадын иргэн, итгэмжлэгдсэн байгууллагатай 3 талт гэрээ байгуулж уг гэрээгээр үрчлэгдсэний дараахь хяналтыг хэрэгжүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримт:
1. Хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтран гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга;

2. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;
3. Өөрийн болон гэр бүлийн 2 үеийн намтар, гэр бүлийн судалгаа, гэрэл зураг;

4. Байнга оршин суугаа газрын тодорхойлолт;

5. Санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт;

6. Хүүхэд үрчлэн авахад харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;

7. Гадаадын харьяат хүүхэд үрчлүүлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл.

Тавигдах шаардлага:

  • Гэрээний дагуу итгэмжлэгдсэн байгууллага нь хүүхдийн хөгжлийн талаархи тайланг /монгол хэл дээр орчуулсан байх/ Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлэх;
  • Эдгээр баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.
Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар