New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ЭхлэлМэдээӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
15
Aug
  • Нийтэлсэн
    admin
  • Ангилал

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын цагдаагийн байгууллагын урилгаар манай улсад албан айлчлал хийж байна. Эдгээр төлөөлөгчдийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар хоёр байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж хамтран ажиллах талаар ярилцав. Энэ үеэр Гадаадын  иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн “ Манай хоёр байгууллага олон жил найрсаг харилцаатай байж ирсэн. Энэ хамтын ажиллагаа цаашид улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов.

Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин “Гадаадын иргэн, харьяатын газар боомт, хил орчмын хяналтаа сайжруулж, хууль бусаар хил нэвтрэх асуудалд хяналт тавьж, аюулгүй байдлыг хоёр талаас хангаж байгаад баяртай байна” гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид ГИХГ-ын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд эдгээр зочид, төлөөлөгчдөд Гадаадын  иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн дурсгалын зүйл гардуулж, Монгол Улсад хийж буй айлчлалд нь амжилт хүслээ.


    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар