New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ЭхлэлМэдээГар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
11
Apr
Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
  • Нийтэлсэн
    admin
  • Ангилал

Гадаадын иргэн, харьяатын газрын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиогдлоо. Энэхүү тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 4 баг тамирчид оролцсон байна. Эрэгтэйчүүдийн ангилалд Харьяатын газар, Мэдээллийн технологийн хэлтсийн баг тэргүүн байр, Тамгын газар, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн баг дэд байр, Хангамж, үйлчилгээний газрын баг тамирчид гутгаар байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Виз бүртгэлийн газар, Дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн баг тэргүүн байр, Тамгын газар, Хангалт үйлчилгээний газрын баг дэд байр, Харьяатын газар, Санхүүгийн хэлтсийн баг тамирчид гутгаар байрыг эзэлжээ.

volleyball

Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор тус агентлагийн дэд дарга Д.Түвшинтөр, Дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Болор-Эрдэнэ нар шалгарлаа.

Тэмцээний үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын гар бөмбөгийн шигшээ баг Төв аймгийн “Төв ургац” багтай нөхөрсөг тоглолт хийж туршлага солилцсон бөгөөд “Гурван бүдүүн” хамтлагийн гишүүн МУСТА дуучин, ая зохиогч А.Мөнгөншагай ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Гадаадын иргэн, харьяатын газар нь өнгөрсөн 3 дугаар сард сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан бол энэ сард гар бөмбөгийн аваргаа шалгарууллаа. Ирэх 5 дугаар сард бадминтон, 6 дугаар сард хөлбөмбөгийн аваргаа тодруулах юм.


    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар