New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

Орон нутаг дахь газрын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ

ЭхлэлМэдээОрон нутаг дахь газрын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
17
Apr
Орон нутаг дахь газрын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
  • Нийтэлсэн
    admin
  • Ангилал

Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, стратеги шинэчлэгдсэнтэй холбогдуулан орон нутаг дахь газрын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг Тамгын газар, Боомт орон нутгийн хэлтэс болон Мэдээллийн технологийн хэлтэс хамтран зохион байгуулж байна.

Сургалтад Буянт –Ухаа дахь газар, Дорноговь аймаг дахь газар, Хойд бүс дэх газар, баруун бүс дэх газрын нийт 40 албан хаагч хамрагдах бөгөөд эхний ээлжийн 10 албан хаагчийг мэргэшүүлэх 15 хоногийн сургалт өнөөдрөөс эхэллээ.

Уг сургалтын хөтөлбөрт албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг сайжруулах, зааварчилгаа өгөх, үндсэн чиг үүргийн газруудад дадлага хийх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ISM систем дээр ажиллах зэрэг өргөн агуулгыг багтаажээ.

Сургалт 2017 оны 4 дүгээр сарын 17-оос 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл дөрвөн ээлжээр үргэлжлэх ба сургалтад хамрагдсан нийт албан хаагчдын дунд түвшин тогтоох сорил явуулж, мэргэшлийн сертификат гардуулна.


    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар