New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

БУСАД

ЭхлэлБУСАД

Паспорт гээгдүүлсэн тохиолдолд буцах үнэмлэхээр хасалт хийх

  1. Паспорт гээгдүүлсэн тохиолдолд хасалт хийлгэх албан бичиг, хувь хүн бол өргөдөл
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол түүний хуулбар /хувь хүнд хамаарахгүй/
  3. Тухайн гадаадын иргэний ЭСЯ-наас олгосон паспортыг олгох баримт бичиг /буцах үнэмлэх /
  4. Сонинд зарлуулсан тухай баримт

Хасалт хийлгэх

  1. Хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, суралцагч, хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн нь эх орондоо нэг мөсөн буцах тохиолдолд оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө хасалт хийлгэнэ.
    1. Хасалт хийлгэх тухай албан бичиг, хувь хүн бол өргөдөл
    2. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь/
    3. Байгууллага хасалт хийлгэхдээ тухайн гадаадын иргэний явах өдрийг товлосон байх, эх орон руугаа буцах билетийн захиалгыг хийсэн байхыг анхааруулъя.

Виз шилжүүлэг

  1. Уригч байгууллагын /хүчинтэй/ визийг шилжүүлэхийг хүссэн албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол түүний хуулбар
  3. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
  4. Хүчинтэй визтэй хуучин паспорт, шинээр авсан паспортын эх хувь болон хуулбарын хамт
  5. Цээж зураг
  6. Визийн анкет

Тодорхойлолт авахдаа

  1. Тодорхойлолт хүссэн албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар

Байгууллага солигдоход

Хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, суралцагч нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд урьж ирсэн байгууллагаас өөр байгууллагад шилжих тохиолдолд:

  1. Анх урьж ирсэн байгууллагаас шинэ байгууллагад шилжсэн тухай албан бичиг
  2. Шилжүүлэн авч буй байгууллагын албан хүсэлт
  3. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс шинээр ажиллуулах байгууллагад хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл олгосон албан бичиг
  4. Паспорт, оршин суух үнэмлэх түүний хуулбар
  5. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол түүний хуулбар
  6. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  7. Бүртгэлийн анкет
Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар