New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАРТ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ

ЭхлэлГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАРТ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ
Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно. Таны өргөдөл, гомдол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.Цахим шуудангаар нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу!

Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага

  1. Өргөдөл, гомдол гаргагчийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар, огноо зэргийг тодорхой бичнэ.
  2. Өргөдөл, гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

  • Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй
  • Бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол
  • Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа
  • Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх

  1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай бол удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгана.
  2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэнэ.

Өргөдөл, гомдолд хариу өгөх

Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн:   /210 тоот/

Мэйл хаяг: urgudul@immigration.gov.mn

Утас: 976-9804-0039

Цагийн хуваарь: 08:30–17:00 (12:00-13:00 Цайны цаг)

 

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар