New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ЗӨВЛӨГӨӨ ТУСЛАМЖ

ЭхлэлЗӨВЛӨГӨӨ ТУСЛАМЖ

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат болох хүсэлтээ хаана гаргах вэ?

Хүсэлт гаргагч нь хаана оршин сууж байгаагаас шалтгаалан тухайн газрынхаа аймаг, нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын харьяат болоход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлтийн хамт тухайн газрынхаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгнө гэсэн үг.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргахад тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай юу?

Манай улс хуулираа давхар харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардана. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байна.

Би Монгол Улсад хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй миний хүүхэд энэ оны тавдугаар сард 18 нас хүрч байгаа тул цаашид гэр бүлийн гишүүнээр оршин суух зөвшөөрөл сунгуулах боломжтой юу?

Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 5.12-д албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний хүүхэд нь 18 хүртэлх насны хүүхэд байна гэж заасан тул таны хүүхэд Монгол Улсад оршин суухаар бол өөр оршин суух хэлбэрээр зөвшөөрөл авахыг шаардана.

Би Монгол Улсад хөдөлмөр эрхлэх оршин суух зөвшөөрөлтэй өөрийн оронд амьдарч буй хамаатан садан, найз нөхдөө урьж болох уу?

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.2-д  “уригч” гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг  хэлнэ гэж  заасан байдаг тул та хамаатан садан, найз нөхдөө урьж болно.

Миний бие Монгол Улсад нэг удаагийн 30 хүртэл хоногийн хугацаатай визтэй ирсэн. Визийн байх хугацаагаа 30 хүртэл хоногоор сунгуулах хүсэлтэй байгаа тул ямар баримт бичиг бүрдүүлэх, төлбөрийн хураамжийн талаар мэдээлэл өгнө үү?

Та манай байгууллагад визийн хугацаагаа сунгуулах талаар хүсэлт гаргах бөгөөд энэ дагуу визийн байх хугацааг зайлшгүй сунгах шаардлагыг харгалзан сунгах боломжтой. Харин та виз сунгуулахаас өмнөх зургаан сард визийн байх хугацааг сунгуулаагүй байх ёстой. Визийн хугацааг сунгахад 7 хүртэл хоногоор 27.000 төгрөг, 7 хоногоос дээш хугацаагаар  сунгах /хоног тутам/ 3 600 төгрөг байна.

Хөрөнгө оруулагчийн /Т/ эхнэр жуулчин /J/ болон бизнес /B/ ангиллын визээр орж ирсэн Монгол Улсад оршин суух хүсэлтэй байгаа тул визийн ангилал солиулах боломжтой юу?

Энэ тохиолдолд өөрийн оршин суух зорилгод нийцсэн визтэй байхыг заавал шаардах тул визийн ангилал солих боломжгүй.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар