New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ТАНИЛЦУУЛГА

ЭхлэлТАНИЛЦУУЛГА

 

Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба байгуулагдсанаар Монгол Улсад байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй иргэдийн бүртгэл хяналтыг төвлөрүүлэн хариуцах бие даасан статустай байгууллага бий болох үндэс суурь тавигдсан юм.

Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон өргөжив.

Хилийн боомтын тухай хууль 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газартай нэгтгэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулж байв.

Улмаар Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрыг шинэчлэн байгуулав.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-аар Монгол Улсын Хилийн тухай хуулийг шинэчлэн баталснаар Гадаадын иргэн, харьяатын газрын Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, орон тоог Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шинэчлэн баталлаа.

Хүний эрхийг дээдэлсэн нэгэн зорилготой хамт олон таны өмнө Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд:

  • Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах хувийн урилга олгох, гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх;
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • Иргэний харьяалал, цагаачлал, гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх;
  • Гадаадын иргэдийн хяналт, виз, визийн зөвшөөрлийн болон улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, хөтлөх;
  • Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлж байна.

Манай байгууллага Хүний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашгийг дээдэлж, олон улсын жишигт хүрсэн нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг явуулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар