монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ЗҮҮН БҮС ДЭХ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

ТҮҮХЭН ТОВЧООН 

 

2007 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны Дорнод аймаг дарь салбар байгуулагдав.

ГИХАЭА-ны Дорнод аймаг дахь салбар нь мэргэжилтэн 1, оператор 1, гэсэн 2 хүний орон тоотой ажиллаж байгаад 2007 оны 07 сараас мэргэжилтэн 2, оператор 1, жолооч 1, нийт 4 албан хаагчтай ажиллаж ирсэн.

2009 онд салбар нь Алба болон өргөжив.

2009 оны 02 сараас Албаны дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 6, жолооч 1 нийт 9 албан хаагчтай өргөжин ажиллаж ирсэн.

2014 он Дорнод аймаг дахь алба нь ИХШХЕГ-ын Зүүн бүс дэх газар болон өргөжив. 

2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин ирсэнээр Дорнод аймаг дахь алба нь “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүүн бүс дэх газар” болон өргөжиж 50 хүний орон тоотой, Дорнод, Сүхбаатар, Хэнтий  3-н аймгийн нутаг дэвсгэрийг хариуцан үйл ажиллагаа нь өрөгжсөн.

2017 онд дахин бүтцийн өөрчлөлтөнд оров.

Монгол Улсын “Хилийн тухай хууль”-ийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганаар шинэчлэн баталснаар Гадаадын иргэн, харьяатын газрын улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад буцаж шилжив.

Ингээд Хууль зүйн сайдын А/17, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/51 дугаар тушаалаар 29 албан хаагчийн орон тоо батлагдсанаас одоогийн байдлаар нийт 25 албан хаагчтай үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сүхбаатар аймаг дахь албатай, Хэнтий аймагт төлөөлөлтэй.

Байршил, нутаг дэвсгэр

Зүүн бүс дэх газрын төв нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 багт байрлах бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий 3-н аймгийн нудаг дэвсгэр болон ОХУ-тай хиллэдэг 2, БНХАУ-тай хиллэдэг 4, Олон Улсын агаарын замын 1 нийт 7 боомтыг хариуцан ажилладаг.


ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ 

Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн та дараахь үйлчилгээг авах боломжтой.

Виз, зөвшөөрлийн чиглэлээр:

  • Гадаадын иргэнд Монгол Улсад зорчих хувийн урилга олгох
  • Гадаадын иргэнд Монгол Улсад “орох” болон “гарах-орох” виз олгох, визийн сунгалт, шилжүүлэг хийх
  • Түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэдэд бүртгэл, хасалт хийх
  • Монгол Улсад цагаачлах, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд зөвшөөрөл олгох, сунгах материалыг хүлээн авч төв газарт шилжүүлэх
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар болон хасалт хийсэн тухай тодорхойлолт гаргах
  • Гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх


Хяналт шалгалтын чиглэлээр

  • Харьяа нутаг дэвсгэр дэх гадаадын иргэдэд хяналт тавих
  • Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийх
  • Иргэдийн өргөдөл гомдлын дагуу хийгдсэн хяналт шалгалтанд хариу мэдэгдэх хуудас хүргүүлэх
  • Гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авах
  • Аж, ахуйн нэгж байгууллагын албан хүсэлтийг үндэслэн гадаад иргэдийн судалгааг хүргүүлэх
  • Гадаадын иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Хууль , тогтоомж зөрчсөн гадаадын иргэдийг Монгол Улсаас албадан гаргах дүгнэлтийг төв газар хүргүүлж, шийдвэрлэх