монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН БАРУУН БҮС ДЭХ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Ингээд Хууль зүйн сайдын А/17, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/51 дугаар тушаалаар  29 албан хаагчийн орон тоо батлагдсанаас одоогийн байдлаар нийт 25 албан хаагчтай үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сүхбаатар аймаг дахь албатай, Хэнтий аймагт төлөөлөлтэй.

Байршил, нутаг дэвсгэр

Зүүн бүс дэх газрын төв нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 багт байрлах бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий 3-н аймгийн нудаг дэвсгэр болон ОХУ-тай хиллэдэг 2, БНХАУ-тай хиллэдэг 4, Олон Улсын агаарын замын 1 нийт 7 боомтыг хариуцан ажилладаг.


ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн та дараахь үйлчилгээг авах боломжтой.


Виз, зөвшөөрлийн чиглэлээр:

  • Гадаадын иргэнд Монгол Улсад зорчих хувийн урилга олгох
  • Гадаадын иргэнд Монгол Улсад “орох” болон “гарах-орох” виз олгох, визийн сунгалт, шилжүүлэг хийх
  • Түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэдэд бүртгэл, хасалт хийх
  • Монгол Улсад цагаачлах, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд зөвшөөрөл олгох, сунгах материалыг хүлээн  авч төв газарт шилжүүлэх
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар болон хасалт хийсэн тухай тодорхойлолт гаргах
  • Гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх

 

Хяналт шалгалтын чиглэлээр

  • Харьяа нутаг дэвсгэр дэх гадаадын иргэдэд хяналт тавих
  • Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийх
  • Иргэдийн өргөдөл гомдлын дагуу хийгдсэн хяналт шалгалтанд хариу мэдэгдэх хуудас хүргүүлэх
  • Гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авах
  • Аж, ахуйн нэгж байгууллагын албан хүсэлтийг үндэслэн гадаад иргэдийн судалгааг хүргүүлэх
  • Гадаадын иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Хууль , тогтоомж зөрчсөн гадаадын иргэдийг Монгол Улсаас албадан гаргах дүгнэлтийг төв газар хүргүүлж, шийдвэрлэх