монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Э-иммигрэйшн” төслийн үнэлгээ хийлээ

Admin 2019/06/25 Мэдээ, мэдээлэл

Бүгд найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай 2013-2016 онд хамтран хэрэгжүүлсэн “Э-иммигрэйшн” төслийн үр нөлөө, тогтвортой байдалд үнэлгээ хийх судалгааны баг өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа

Дэлгэрэнгүй ...

АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүд эх орондоо ирлээ

Admin 2019/06/21 Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар, АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагатай хамтран АНУ-д үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад 2005-2012 онуудад “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн 5 хүүхэд гэр бүлийнхээ хамтаар Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар 10 гаруй жилийн дараа эх орондоо ирлээ.

Дэлгэрэнгүй ...

“Төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт сургалт болж байна

Admin 2019/06/20 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон орон нутаг дахь газрын ахлах нягтлан бодогч, нярав нарт зориулсан “Төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Сургалт энэ сарын 20,21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийт 20 албан хаагч хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй ...

АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүд эх орныхоо өв, соёл, зан заншилтай танилцлаа

Admin 2019/06/20 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар, АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагатай хамтран АНУ-д үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад 2005-2012 онуудад “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн 2 бүлийн 5 хүүхэд гэр бүлийнхээ хамтаар Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар 10 гаруй жилийн дараа анх удаа ирээд байна.

Дэлгэрэнгүй ...

6 дугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Admin 2019/06/17 Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол

Тайлант хугацаанд төвд нийт 22, орон нутагт 20 өргөдөл ирснээс 32 нь шийдвэрлэгдсэн, 10 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан,хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.

Дэлгэрэнгүй ...

“Албан хаагчдын зан харилцаа, үйлчилгээний стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа

Admin 2019/06/14 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдаа шинэ мэдээллээр хангаж, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” хийдэг уламжлалтай. Энэ удаад “Корпорейт трейнинг” ХХК-ий сургагч багш С.Баатарсүрэн “Албан хаагчдын зан харилцаа, үйлчилгээний стандарт” сэдвээр нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ...

Эрхзүйн хөтөч /2019.06.10/ МҮОНРТ

Admin 2019/06/10 Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл

МҮОНТ-тэй хамтран жуулчин ангиллын виз болон түүнтэй холбоотой мэдээллээр "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгийг бэлтгэлээ.

Дэлгэрэнгүй ...

“Мэдээллийн цаг” боллоо

Admin 2019/06/07 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын “Мэдээллийн цаг” боллоо. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Дотоод хэргийн их сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ж.Нямдулам “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр, Норвегийн тусламжийн байгууллагын Улаанбаатар дахь салбарын захирал М.Чанцалсүрэн, төслийн зохицуулагч Б.Цогтбаяр нар “Хөгжлийн бэрхшээлийн талаар баримтлах бодлого: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан ажлын байрыг бий болгох нь” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ...

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГА Д.МӨРӨН МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН IX ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Admin 2019/06/05 Мэдээ, мэдээлэл

Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт энэ сарын 4-ний өдөр Нур-Султан хотноо боллоо. Тус уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн оролцов.

Дэлгэрэнгүй ...

Д.Мөрөн: Турк багш нар бичиг баримтын зөрчлөө арилгавал манай байгууллага үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

Admin 2019/06/03 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн харьяатын газар Турк улсын найман багшийн гадаад паспортыг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон хэмээн багш нарын бие төлөөлөгч У.Батбаатар манай сонинд ярилцлага өгсөн билээ. Энэ талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй ...