монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав

Admin 2019/03/13 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Эрхэмсэг ноён Дэвид Спрулыг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бээжин хот дахь Канадын Элчин сайдын яамны Визийн Консул ноён Марк Эйхорст болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Дэлгэрэнгүй ...

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сургалтад хамрагдлаа

Admin 2019/03/13 Мэдээ, мэдээлэл

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын БНТаджикистан Улсын Хилийн менежментийн коллежийн хилийн менежмент, аюулгүй байдлыг хангах байгууллагуудын удирдах, дунд түвшний албан хаагчдад зориулсан сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч П.Бороо хамрагдлаа.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газар эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэв

Admin 2019/03/08 Мэдээ, мэдээлэл

Тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага, нэгжийн дарга нар оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн “Гадаадын иргэн, харьяатын газрын төвийн болон боомт, орон нутаг дахь нийт албан хаагчдын 40 гаруй хувь нь эмэгтэй албан хаагчид байдаг. Бүсгүй хүний хатан ухаанаар ажлын голыг нугалж, байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсье. ” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Дэлгэрэнгүй ...

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын салбарын захирлыг хүлээн авч уулзав

Admin 2019/02/28 Мэдээ, мэдээлэл

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн ОУШХБ-аас Монгол Улс дахь салбарыг хариуцсан захирлаар томилогдсон ноён Ж.Кросетийг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд, Монгол Улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний салбарын үйл ажиллагааг хөгжүүлэхэд тогтмол хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчилгээ үзүүлнэ

Admin 2019/02/25 Мэдээ, мэдээлэл

Гадаадын хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг багасгах, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудыг үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “ Invest in Mongolia center” нэг цэгийн үйлчилгээний төв Гааль татвар, санхүү мэдээлэл технологийн төвийн хоёр давхарт өнөөдөр нээгдлээ.

Дэлгэрэнгүй ...

ТҮРЭЭСЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Admin 2019/02/18 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга: Хан-Уул дүүрэг 10-р хороо Буянт-Ухаагын дэнж Гадаадын иргэн, харьяатын газрын “А” байрны нэгдүгээр давхарт 36.6 м2 талбай бүхий 2 өрөөг банкны үйлчилгээний зориулалтаар түрээслүүлнэ.

  2. Сонгон шалгаруулатын ерөнхий мэдээлэл: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цаг Материал хүлээн авах хаяг Хан-Уул дүүрэг 10-р хороо Буянт-Ухаагын дэнж “Б” байрны 3 дугаар давхар 306 тоот Эд хөрөнг түрээслүүлэх үнийн доод хэмжээ 1м2=15.000 төгрөг /арван таван мянган төгрөг/ Түрээслэгч үйл ажиллагаа эрх

Дэлгэрэнгүй ...

Тендер шалгаруулалтын зар

Admin 2019/02/04 Мэдээ, мэдээлэл

Урилгын дугаар ГИХГ/201912002/01/01


                               **ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019-02-04

Тендер шалгаруулалтын нэр: Нормын хувцас

Тендер шалгаруулалтын дугаар: ГИХГ/201912002**

Гадаадын иргэн, харьяатын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нормын хувцас -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн д

Дэлгэрэнгүй ...

Сар шинийн мэндчилгээ

Admin 2019/02/02 Мэдээ, мэдээлэл

XVII Жарны “УРВУУЛАГЧ” хэмээх шороон гахай жилийн мэндийг Гадаадын иргэн, харьяатын газрын түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, үйлчлүүлэгчи та бүхэнд өргөн дэвшүүлье. Учран золгож буй жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай, юу санасан есөн цагаан хүсэл бүхэн тань сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл өргөе.

Дэлгэрэнгүй ...

“Хөдөлмөрийн хүндэт медаль” одон тэмдгээр шагнууллаа

Admin 2019/02/02 Мэдээ, мэдээлэл

Шагналыг Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн өнөөдөр гардуулан өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Ш. Эрдэнэбат нь улсад 32 жил, үүнээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг төрийн байгууллагад нийтдээ 26 жил ажиллаж байгаа туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчдын нэг юм.

Дэлгэрэнгүй ...

Өмнөд бүс дэх газар орон нутгийн дэмжлэгээр автомашинтай боллоо

Admin 2019/01/29 Мэдээ, мэдээлэл, ӨМНӨД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газар орон нутгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай УАЗ-220695 пургон автомашинтай боллоо.

Дэлгэрэнгүй ...