монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Тендер шалгаруулалтын зар

Admin 2019/02/04 Мэдээ, мэдээлэл

Урилгын дугаар ГИХГ/201912002/01/01


                               **ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019-02-04

Тендер шалгаруулалтын нэр: Нормын хувцас

Тендер шалгаруулалтын дугаар: ГИХГ/201912002**

Гадаадын иргэн, харьяатын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нормын хувцас -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн д

Дэлгэрэнгүй ...

Сар шинийн мэндчилгээ

Admin 2019/02/02 Мэдээ, мэдээлэл

XVII Жарны “УРВУУЛАГЧ” хэмээх шороон гахай жилийн мэндийг Гадаадын иргэн, харьяатын газрын түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, үйлчлүүлэгчи та бүхэнд өргөн дэвшүүлье. Учран золгож буй жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай, юу санасан есөн цагаан хүсэл бүхэн тань сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл өргөе.

Дэлгэрэнгүй ...

“Хөдөлмөрийн хүндэт медаль” одон тэмдгээр шагнууллаа

Admin 2019/02/02 Мэдээ, мэдээлэл

Шагналыг Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн өнөөдөр гардуулан өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Ш. Эрдэнэбат нь улсад 32 жил, үүнээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг төрийн байгууллагад нийтдээ 26 жил ажиллаж байгаа туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчдын нэг юм.

Дэлгэрэнгүй ...

Өмнөд бүс дэх газар орон нутгийн дэмжлэгээр автомашинтай боллоо

Admin 2019/01/29 Мэдээ, мэдээлэл, ӨМНӨД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газар орон нутгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай УАЗ-220695 пургон автомашинтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Admin 2019/01/28 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар жил бүр, сар шинийн баярын босгон дээр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, дэд дарга Д. Түвшинтөр тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар гавьяаны амралтаа эдэлж буй ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, зоог барин, гарын бэлэг гардууллаа.

Дэлгэрэнгүй ...

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Admin 2019/01/25 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрийн бүтээгдэхүүн болох барилгын материал, тавилга, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гутал, хувцас, гар урлалын бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, сурталчлах, захиалан авах боломж бүхий үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. ...

Дэлгэрэнгүй ...

2019 оны 1 дүгээр сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Admin 2019/01/24 Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол

Гадаадын иргэн, харьяатын газарт 2019 оны 01 дүгээр сард иргэн, албан хаагчдаас төвд 66, орон нутагт 22 өргөдөл хүлээн авснаас 72 өргөдөл шийдвэрлэгдэж 16 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд, 1 өргөдлийг30 хоногоор сунгасан байна.

Ирүүлсэн өргөдлүүдийн агуулгын дийлэнхийг чөлөө, тусламж хүссэн өргөдөл, торгууль болон хориг арга хэмжээнээс чөлөөлүүлэхийг хүссэн өргөдөл эзэлж байна.

Дэлгэрэнгүй ...

П. Тулга: Гадаадын 2 орны 52 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан

Admin 2019/01/18 Дорноговь аймаг дахь газар, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн Сайдын эрхлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх төлөөлөл нэртэйгээр анх байгуулагдаж байсан бол өнөөдөр 30 орчим албан хаагчтай, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Сайншанд, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Ханги боомтод төлөөлөлтэй томоохон газар болон өргөжжээ. Ингээд тус газрын дарга П. Тулгатай боомтын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүргийнх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

Дэлгэрэнгүй ...

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Admin 2019/01/08 Мэдээ, мэдээлэл

БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол Улсад шинээр томилогдсон суурин төлөөлөгч хатагтай Жу Хэн Раныг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өчигдөр (2019. 01. 07) хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй ...

2018 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа ирүүлнэ үү

Admin 2019/01/07 Мэдээ, мэдээлэл

Гадаад улс болон олон улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд 2018 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй ...