монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын мэргэжлийн түвшинг тогтооно

Admin 2018/10/03 Мэдээ, мэдээлэл

Засгийн газраас 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар нийт албан хаагчдынхаа ажил, мэргэжлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчилал буюу мэргэжлийн үнэлгээ хийх шалгалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Уг түвшин тогтоох шалгалтаар албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэг, бичгийн ур чадвар, ярилцлага, мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэгийн түвшинг тогтоох бөгөөд шалгалтад Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутгийн нийт 300 гаруй албан хаагч хамрагдана

Дэлгэрэнгүй ...

9 дүгээр сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Admin 2018/09/26 Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол

2018 оны 08 дугаар сард тус газар иргэн, албан хаагчдаас нийт 49 өргөдөл хүлээн авснаас 34 өргөдөл шийдвэрлэгдэж 15 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Үүнээс албан хаагчдаас нийт 26 өргөдөл ирснээс 21 шийдвэрлэгдэж 5 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг чөлөө хүссэн өргөдөл эзэлж байна.

Иргэдээс нийт 23 өргөдөл хүлээн авснаас 13 өргөдөл шийдвэрлэгдэж 10 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг торгууль, хоригоос чөлөөлүүлэхийг хүссэн өргөдөл эзэлж байна. Шийдвэрлэх хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.

Дэлгэрэнгүй ...

Хойд бүсийн хэмжээнд мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна

Admin 2018/09/10 Мэдээ, Мэдээ, мэдээлэл, ХОЙД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Засгийн газрын 2018 оны 145, 146, 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, бүс орон нутаг болон хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын өдөр тутмын болон виз, бүртгэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг дүгнэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын удирдамжийн дагуу Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандахаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 9 дүгээр сарын 07-09-ний хооронд Хойд бүс дэх газар ажиллалаа.

Хойд бүс дэх газар нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг 6 аймгийн 282 сум, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар

Дэлгэрэнгүй ...

Мэдээллийн цаг боллоо

Admin 2018/08/17 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар 7 хоног бүрийн Баасан гарагт нийт албан хаагчдын дунд “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн Л.Энхбаяр “Терроризмтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал”, “Байгууллагын аюулгүй байдлыг хангахад анхаарах зүйл” зэрэг сэдвээр сургалт хийсэн юм.

Дэлгэрэнгүй ...

БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа

Admin 2018/08/06 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны урилгаар 2018.07.29-08.01-ний өдрүүдэд Сөүл хотноо албан айлчлал хийлээ.

Дэлгэрэнгүй ...

М.Төрбат: Монгол Улсын харьяатаас гарсан иргэд болон тэдний хүүхдүүдийн оршин суух нөхцөлийг хөнгөвчилсөн

Admin 2018/08/06 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Цөөн хүн амтай ч авьяастан, хүчтэнүүдээрээ дэлхийд нэр нь түгсэн Монгол орныг зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж буй. Энэ хэрээр бүтээн байгуулалт, аялал жуулчлал, нийгмийн салбараа хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад төр засаг чамгүй хичээж байгаа билээ.

Дэлгэрэнгүй ...

БНЭУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ 1 ДҮГЭЭР НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Admin 2018/08/03 Мэдээ, мэдээлэл

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд шинээр томилогдсон 1 дүгээр Нарийн бичгийн дарга ноён О.П. Менаг тус газрын Тамгын газрын дарга М.Төрбат, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нар хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй ...

Л. Дамдинсүрэн " Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" боллоо

Admin 2018/07/26 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын дарга Ламзавын Дамдинсүрэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/120 дугаар тоот тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр шагналаа.

Дэлгэрэнгүй ...

МЭДЭГДЭЛ

Admin 2018/07/25 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Өнөөдөр “Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн нас баржээ” гэсэн гарчигтай мэдээлэл tug.mn, zuv.mn сайт болон нийгмийн цахим сүлжээгээр тархаад байна.

Дэлгэрэнгүй ...

Notice regarding the renewed visa and residence permit regulations

Admin 2018/07/17 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Government of Mongolia has adopted “Visa issuance regulation” according to resolution #145 and “Regulation on resident permit and registration of foreign nationals” according to resolution #146 on 23rd of May, 2018.

Дэлгэрэнгүй ...