монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

11 САРД ГИХГ-Т ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭ

Admin 2017/11/29 Өргөдөл, гомдол

Гадаадын иргэн, харьяатын газар 2017 оны 11 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 42 өргөдөл хүлээн авснаас 37 өргөдлийг шийдвэрлэж, 5 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд явагдаж байна. Эдгээр өргөдлийн 16 нь албан хаагчдын өргөдөл байсан бөгөөд 15 нь шийдвэрлэгдэж, 1 нь шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн дийлэнхи хувийг чөлөө хүссэн өргөдөл эзэлж байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 26 өргөдөл хүлээн авснаас 22 өргөдөл шийдвэрлэгдэж, 4 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн дийлэнхийг торгууль, хилийн хоригоос чөлөөлүүлэх болон зөрчил шийдвэрлүүлэхийг хүссэн өргөдөл эзэлж байна.

Тайлангийн хугацаанд тус байгууллагад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гомдол ирүүлээгүй байна.