монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

12 САРД ГИХГ-Т ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭ

Admin 2018/01/09 Өргөдөл, гомдол

Гадаадын иргэн, харьяатын газарт 2017 оны 12 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 18 өргөдөл хүлээн авснаас 13-н өргөдөл шийдвэрлэгдэж 5 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна.

Үүнээс албан хаагчдаас нийт 4 өргөдөл ирснийг бүрэн шийдвэрлэсэн байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг чөлөө хүссэн өргөдөл эзэлж байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 14 өргөдөл хүлээн авсанаас 9 өргөдөл шийдвэрлэгдэж 5 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг торгууль, хилийн хоригоос чөлөөлүүлэх болон зөрчил шийдвэрлүүлэхийг хүссэн өргөдөл эзэлж байна.

Тайлангийн хугацаанд тус байгууллагад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гомдол ирүүлээгүй байна.