монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

2017 ОНД ГИХГ-Т ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

Admin 2018/01/09 Өргөдөл, гомдол

Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 624 өргөдөл хүлээн авснаас бөгөөд үүнээс 613 өргөдөл шийдвэрлэгдэж, 11 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна.

Эдгээр өргөдлийн 256 нь албан хаагчдын өргөдөл байсан ба үүний 247 шийдвэрлэгдэж 9 өргөдөл шийдвэлэлтийн шатанд байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг чөлөө хүссэн өргөдөл эзэлж байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 368 өргөдөл хүлээн авсны 366 өргөдөл шийдвэрлэгдэж 2 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн дийлэнхи хувь нь торгууль, хилийн хоригоос чөлөөлүүлэх болон гадаад иргэдийг шалгуулахыг хүссэн өргөдөл байсан юм.

Байгууллагад 2017 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 14 гомдол ирүүлснийг бүрэн шийдвэрлэээд байна.