монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Албан хаагчдад зориулсан “Мэдээлэл” гарын авлага хэвлэгдлээ

Admin 2019/04/04 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа албан хэрэгцээнд зориулан өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг хууль тогтоомж, эрх зүйн актууд болон гадаад орны ижил чиг үүрэг бүхий байгууллагын туршлагуудыг багтаасан цуврал гарын авлагын бэлтгэн хүргэж, өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байна.

56255301_541220202949748_1804318587138080768_n.jpg

Энэ удаад Тѳрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан уг хуулийн дагалдах журмуудыг эмхэтгэсэн “Мэдээлэл” гарын авлагыг хэвлэн гаргалаа. Тус сэтгүүлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан 17 журам багтсан байна. Тухайлбал, Төрийн өндөр албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлийг тогтоох журам, Төрийн захиргааны албан тушаалын зэрэг, дэв түүний нэмэгдэл олгох журам, Төрийн албан хаагчийн нөхөх төлбөр олгох журам, Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэрэг төрийн албан хаагчдад зайлшгүй мэдэх шаардлагатай, өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийг багтаажээ.

56196718_2240969929489502_7702515626190831616_n.jpg