монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Албан хаагчдын зан харилцаа, үйлчилгээний стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа

Admin 2019/06/14 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдаа шинэ мэдээллээр хангаж, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” хийдэг уламжлалтай. Энэ удаад “Корпорейт трейнинг” ХХК-ий сургагч багш С.Баатарсүрэн “Албан хаагчдын зан харилцаа, үйлчилгээний стандарт” сэдвээр нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

IMG_7482 (Large).JPG

Тус сургалтаар ажлын байран дахь харилцаа, хандлага, үйлчилгээний албан хаагчийн зан харилцаа, үйлчилгээний стандартын талаар мэдээ, мэдээлэл өгсөн юм. Байгууллагын амжилтанд хамт олны харилцаа, уур амьсгал маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Харилцаа гэдэг нь хүртэхүй ба хүмүүс бие биенээ ойлгох үйл явц дээр тулгуурласан харилцан мэдээлэл солилцох үйл явцыг хэлдэг аж.

IMG_7496 (Large).JPG

Мөн энэ үеэр Хуулийн ахлах мэргэжилтэн Г.Ганбат Татварын ерөнхий хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв.