монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Албан хаагчид спортын 2 төрлөөр өрсөлдлөө

Admin 2019/04/05 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдыг биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулж, бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дээшлүүлж, нөхөрсөг хамт олныг бий болгох зорилгоор спортын төрөл бүрийн тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.

IMG_2081 (Large).JPG

Энэ удаад гар бөмбөг болон шатрын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 7 нэгжийн 10 багийн 60 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьж шилдгүүдээ тодруулсан юм.

IMG_3135 (Large).JPG

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Мэдээллийн технологийн хэлтсийн баг, дэд байрыг Хяналт шалгалтын газрын баг, гуравдугаар байрыг Захиргаа, удирдлагын газрын баг, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Санхүү, хангалт үйлчилгээний газрын баг, дэд байрыг Захиргаа, удирдлагын газрын баг, гуравдугаар байрыг Виз, зөвшөөрөл харьяатын газар тус тус эзэлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

IMG_3046 (Large).JPG

Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрт Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга Б.Даваажав, дэд байрт Захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн Р.Мөнхбаяр, гуравдугаар байрт Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Цэнгэл, эмэгтэй төрөлд тэргүүн байрт Захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн Ж.Оюунтуяа, дэд байрт Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн М.Золзаяа, гуравдугаар байрт Санхүү, хангалт үйлчилгээний газрын нягтлан бодогч М.Өнөртуул нар тус тус шалгарлаа.

IMG_2208 (Large).JPG

IMG_2196 (Large).JPG

IMG_2574 (Large).JPG

IMG_2667 (Large).JPG

IMG_3094 (Large).JPG