монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүд эх орондоо ирлээ

Admin 2019/06/21 Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар, АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагатай хамтран АНУ-д үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад 2005-2012 онуудад “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн 5 хүүхэд гэр бүлийнхээ хамтаар Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар 10 гаруй жилийн дараа эх орондоо ирлээ.