монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

АНУ-д үрчлэгдсэн н. Наранцацралт охиныг хүлээн авч уулзлаа

Admin 2018/10/05 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн хүрээнд гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдүүдэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг юм. Энэ хүрээнд Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын холбогдох албан хаагчид Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад үрчлэгдсэн н. Наранцацралт буюу Hannah Williams охиныг эх орондоо ирэх үеэр нь хүлээн авч уулзлаа.

43058338_327768627979622_2594055045855051776_n.jpg

н. Наранцацралт охин 2002 онд олон улсад хүүхэд үрчлэлийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Холт интернэшнл” төрийн бус байгууллагаар зуучлуулан Америкийн Нэгдсэн Улсын гэр бүлд үрчлэгдсэн бөгөөд 16 жилийн дараа ийнхүү төрөлх эх оронтойгоо танилцахаар ирсэн байна. Тэрээр одоо 17 настай ба ирээдүйд хүүхдийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж бяцхан хүүхдүүдэд туслах хүсэлтэй аж. Түүнчлэн эх орондоо ирж Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаас гадна нэн ядуу 2 гэр бүлд иж бүрэн тавилгатай гэр бэлэглэх хүмүүнлэгийн ажил зохион байгуулжээ.
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсад үрчлэгдсэн хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл байдалтай танилцах, төрөлх эх оронтой нь танилцуулах ажлыг тогтмол зохион байгуулж, олон улсад үрчлэгдсэн хүүхдүүдтэй эргэх холбоотойгоор ажиллаж байна. Дашрамд мэдээлэхэд, Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагын конвенцод 1999 онд нэгдэн орсноос хойш Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн дагуу 269 хүүхэд үрчлүүлжээ. Үүнээс 2018 онд 3 хүүхэд үрчлэгдсэн байна.