монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Байгууллагын Бадминтоны тэмцээний шилдгүүд тодорлоо

Admin 2018/11/21 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дээшлүүлэх, нөхөрсөг хамт олныг бий болгох, мөн бадминтоны спортыг сурталчлах зорилготой Бадминтоны тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

46480370_1471114739686907_4510906058230726656_n.jpg

Тэмцээнд төвийн 11 газар, хэлтсийн 9 багийн 30 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн 5 төрөлд өрсөлдсөн юм. Багийн нийлбэр дүнгээр Виз, зөвшөөрлийн газрын баг тамирчид I байрт шалгарч, Алтан медаль хүртсэн бол Санхүүгийн хэлтэс, Албадан гаргах ажиллагааны хэлтсийн хамтарсан баг II байр, Мөнгөн медаль, Хяналт шалгалтын газар III байр, Хүрэл медалийн эзэд боллоо.

46489590_333290194116441_7195666926431895552_n.jpg

Сүүлийн жилүүдэд Бадминтоны спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо эрчимтэй өсч байгаа төдийгүй албан байгууллагууд албан хаагчдынхаа эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд анхаарч тус тэмцээнийг албан хаагчдынхаа дунд ийнхүү зохион байгуулах болжээ.

46489590_333290194116441_7195666926431895552_n.jpg

Монголын Бадминтоны холбоо нь 1999 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдөр Улаанбаатар хот, Эрдэнэт, Дорнод, Говь-Алтай, Архангай зэрэг 10 гаруй аймаг хотуудад клуб ажиллуулж хот, улсын чанартай болон тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцож байна.

46654506_501634690332028_220043114583162880_n.jpg

Дашрамд дурьдахад бадминтоны спорт нь дэлхийн хэмжээнд хөл бөмбөгийн спортын дараа ордог, олимпын тоглолтыг нь тэрбум гаруй хүн үзэж сонирхдог түгээмэл спорт юм. Тэр дундаа ази тивд хамгийн их сонирхогч, хичээллэгчтэй бөгөөд Индонези, Малайз зэрэг улсуудын тэргүүлэх спортын төрөлд тооцогддог байна. Түүнчлэн энэ спортоор хичээллэснээр хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй цусны даралт, зүрх судас, нүдний хараа муудах, яс сийрэгжих, сахарын шижин, таргалалт зэрэг өвчнөөс сэргийлэх боломжтой аж.