монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Байгууллагын “Дартс”-ын аваргууд тодорлоо

Admin 2019/06/28 Мэдээ, мэдээлэл

Албан хаагчдын биеийн тамир, чийрэгжүүлэлт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчлөлтийг бууруулах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

65461227_351274605564044_2411427358482366464_n.jpg

Тэмцээнд 7 газар, хэлтсийн 10 гаруй албан хаагч эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээний эрэгтэй төрөлд Мэдээллийн технологийн хэлтсийн сүлжээний инженер Б.Эрхэмбаяр нэгдүгээр байр Алтан медаль, байгууллагын дарга Д.Мөрөн хоёрдугаар байр Мөнгөн медаль, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол гуравдугаар байр Хүрэл медаль тус тус хүртсэн бол эмэгтэй төрөлд Санхүү, хангалт үйлчилгээний газрын тооцооны нягтлан бодогч Н.Бадамгарав нэгдүгээр байр Алтан медаль, виз, зөвшөөрөл, харьяатын газрын мэргэжилтэн Э.Түмэнжаргал хоёрдугаар байр Мөнгөн медаль, Хяналт шинжилгээ, дотоод аудит, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Г.Цэвэлмаа гуравдугаар байр Хүрэл медалийн эзэд боллоо.

65792133_424190168427002_505132581151309824_n.jpg

65110866_1564810040316906_2689951237394137088_n.jpg

65557780_381701135812519_7951121140875788288_n.jpg

65147077_334531104141213_1746696197793382400_n.jpg