монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Admin 2019/05/09 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/174 дүгээр тушаалаар байгуулагын чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй хамтран ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх Гадаадын иргэнийг түр саатуулах байрны тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагч Л.Соёлчимэг, харуул хамгаалалтын ажилтан, ахлагч С.Шарбаатар нарыг байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

IMG_5491 (Large).jpg

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн шагналыг гардуулан өгөв. Энэ үеэр тэрээр “ Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль 2009 онд анх батлагдаж, тус хуульд зөрчил гаргасан гадаадын иргэдийг түр саатуулах байртай байхаар тусгагдсан юм. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран Гадаадын иргэнийг түр саатуулах байрыг байгуулсан түүхтэй. Энэ нэгжийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан албан хаагчдыг байгууллагын дээд шагнал болох “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж байна” хэмээгээд цаашдынх нь ажилд амжилт хүслээ.

59988237_418954618884821_8951923364943888384_n.jpg

IMG_5514 (Large).jpg