монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Баримт бичгийн нууцлалын үзүүлэлт” сэдэвт мэргэшүүлэх сургалт эхэллээ

Admin 2019/06/03 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас зохион байгуулж буй “Баримт бичгийн нууцлалын үзүүлэлт” сэдэвт мэргэшүүлэх сургалт өнөөдөр эхэллээ. Сургалт энэ сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтад төвийн болон боомт, орон нутаг дахь газрын 20 албан хаагч хамрагдаж байна.

4 (Large).jpg

Баримт бичгийн нууцлал, түүний онцлог, хэвлэлийн техник сэдвийн хүрээнд багц сургалт зохион байгуулж, мөн баримт бичгийн хуурмаглал болон хуурмаглалыг олж тогтоох танхимын болон дадлага хослуулсан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалтын сургагч багшаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод суугаа Элчин сайдын яамны төлөөлөгч Д.Мальцан уригдан оролцож байна.

1 (Large).jpg

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар бичиг баримтын нууцлал, хуурмаглалыг шалгах, таних чиглэлээр мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

2 (Large).jpg