монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзав

Admin 2019/03/27 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөнг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М. Ахмет Язал өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

55576544_2607761352572772_5807275712427589632_n.jpg

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч. Тулгацоодол нар оролцсон бөгөөд уулзалтаар хоёр орны цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

55639971_2607761375906103_4744358391424483328_n.jpg

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад оршин суудаг гадаадын иргэдийн болон Монгол Улсын иргэд олноор оршин суудаг гадаад орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагатай 2018 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан хамтран ажиллаж байна.